Цаг үеийн мэдээ

  • ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРААС ХАРИЛЦАГЧДАДАА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

    Дархан-Уул аймаг дахь Гаалийн газраас харилцагчдадаа зориулсан уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар тулгамдаж буй асуудлуудаа харилцан ярилцан, гаалийн нэгдсэн систем Gaali.mn үйлчилгээний талаар танилцууллаа. ААНБ, иргэд гаалийн үйлчилгээг авахдаа дээрх вэб сайтад хандан цахимаар санал хүсэлтээ илгээх, өөрсдөдөө хамааралтай мэдээллүүдийг авах боломжийг бүрдүүлсэн байна. Нийт 40 гаруй төрлийн төрийн үйлчилгээг нэгдсэн системд төвлөрүүлжээ. 


    2021-11-24 17:30:06 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭГЧ-ТӨРИЙН АЛБАН ХААГЧ аяныг зохион байгуулан ажиллаж байна.

    Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар нь Шинэ үеийн гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 109 жил, Дархан дахь гаалийн газар байгуулагдсаны 58 жилийн ойг тохиолдуулан ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭГЧ-ТӨРИЙН АЛБАН ХААГЧ аяныг зохион байгуулан ажиллаж байна. Аяны хүрээнд “Гаальчдын туршлага” буланд ГУБ Б.Батсэнгээг урьж оролцуулан ахмад үе, залуу үеийн залгамж халааг бэлтгэх, гаалийн улсын байцаагчийн тэргүүн туршлагаас сонсож ажил амьдралын түүхийг ярилцан баярын өдрөө тэмдэглэлээ.


    2021-10-22 11:16:09 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 109 ЖИЛИЙН ОЙГООР ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР НЬ ГААЛИЙН ТАТВАРЫН ОРЛОГО 106.3 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

    2021 оны 10 сарын 20-ны байдлаар өссөн дүнгээр 48.8 тэрбум төгрөгийн татварын орлого улсын төсөвт төвлөрүүлэхээс 51,9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8 тэрбум төгрөг буюу 18%-иар өссөн байна. Тус гаалийн газрын татварын орлогыг дараах төрлийн бараа бүтээгдэхүүн эзэлж байна.


    2021-10-22 09:55:00 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭГЧ-ТӨРИЙН АЛБАН ХААГЧ

    Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь Шинэ үеийн гаалийн байгууллага үүсч хөгжсөний 109 жил, Тус гаалийн газрын 58 жилийн ойн баярыг тохиолдуулан “Ёс зүйг эрхэмлэгч-Төрийн албан хаагч” аяныг 2021.10.11-11.11-ний хооронд зохион байгуулан ажиллаж байна. Тус гаалийн газрын үйл ажиллагаа, албан хаагчийн талаарх санал, хүсэлт, гомдлын талаарх мэдээллийг аяны хугацаанд болон цаашид байнга доорх утсаар хүлээн авна.


    2021-10-15 11:35:06 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ГААЛИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ АШИГЛАЛТАД ОРЛОО

    Гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор “ГААЛИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ” gaali.mn-ийг нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү системийг ашиглан гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуй нэгж та гаалийн хилээр нэвтрүүлэх барааг өөрсдөө гаалийн байгууллагад мэдүүлэх боломжтой болсон тул Энэ талаарх заавар зөвлөгөөг Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт хандаж аваарай.


    2021-10-14 08:56:04 ДЭЛГЭРЭНГҮЙ...