Гаалийн хяналт

Гаалийн байгууллага нь:
  • Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэл, түүний хөдөлгөөнд хяналт тавих;
  • Гаалийн хууль тогтоомжийг олон нийтэд таниулах, мэдээллээр хангах;
  • Эрсдэл тооцох системд үндэслэсэн гаалийн хяналтын стратегийг тодорхойлно.
Нэр томъёоны тодорхойлолт:
  • “Эрсдэл” гэж гаалийн хууль тогтоомж зөрчих магадлал;
  • “Эрсдэлийн удирдлага” гэж гаалийн байгууллагаас эрсдэлийг удирдах, эсхүл хянахад чиглэсэн үйл ажиллагааг;
  • “Эрсдэл тооцох” гэж эрсдэлийг илрүүлэх, дүн шинжилгээ хийх, үнэлэх үйл ажиллагааг;
  • “Эрсдэлт бүлэг” гэж эрсдэл бүхий зорчигч, бараа, тээврийн хэрэгслийг хэлнэ.
 
Эрсдэлийн удирдлагын үйл ажиллагааны дэс дараалал:
001 01 Law Color 2018 RMСхем зураг №1
Эрсдэлийн удирдлагын зорилго нь:
  • Эрсдэлт бүлгийг тодорхойлох;
  • Гаалийн хууль тогтоомж зөрчих магадлалыг урьдчилан тооцоолох, илрүүлэх, таслан зогсоох;
  • Гаалийн хяналтын үр нөлөө, үр ашгийг дээшлүүлэх;
  • Хүний, санхүүгийн, техникийн хязгаарлагдмал нөөцийг үр дүнтэй хуваарилах;
  • Хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөх, гаалийн хяналт, бүрдүүлэлтэд зарцуулах цаг хугацаа багасгах, өртөг зардлыг бууруулах
 Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд эрсдэл тооцсоны үндсэн дээр гаалийн шалгалтын түвшинг тодорхойлно.
Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлснээр гаалийн хяналтыг хэзээ, хаана, хэрхэн зохион байгуулахыг тодорхойлж, хууль бус үйлдэлд үр дүнтэй хариу үйлдэл хийх боломжийг бүрдүүлнэ.
 Эрсдэлийн удирдлагын үндсэн 4 зарчим:
  • Гаалийн хяналтыг урьдчилан тооцох;
  • Олон талт хамтын ажиллагааг дэмжих;
  • Харилцан уялдаа холбоо, үр дүнг тооцсон хамтарсан хяналт, шалгалтыг зохион байгуулах;
  • Гаалийн байгууллагын нөөцийг үр дүнтэй, зөв хуваарилах;
Гаалийн эрсдэлийн удирдлагын хэлтэс 2018 онд “Зөв онилгоо, оновчтой шийдэл” гэсэн дэд уриаг дэвшүүлэн ажиллаж байна. Үүнд:
  • Бодит, үнэн зөв мэдээлэлд суурилсан эрсдэл тооцох аргыг удирдлага болгох;
  • Байгууллагын бүх үе шатанд эрсдэл тооцох;
  • Гаалийн газар, хороод эрсдэлт бүлгийг зөв онилж, үр дүнг тооцох.
 Үндсэн зорилтын хувьд:
  • Үнэн зөв, бодит мэдээллээр хангах;
  • Мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх;
  • Үр дүнтэй гаалийн хяналтыг зохион байгуулах, эрсдэлийг бууруулах;
  • Эрсдэлийн чиглэлээр ГУБ нарыг мэргэшүүлэх, сургах;
  • Төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллах;
  • ААНБ-ын хууль сахилтын түвшинг тодорхойлох, ИААН хөтөлбөр;
  • Олон улсын гаалийн байгууллагын хамтын ажиллагаа.