Эрсдлийн удирдлага

Эрсдлийн удирдлага

Гаалийн байгууллагын хэрэгжүүлж байгаа эрсдэлийн удирдлагад суурилсан гаалийн хяналтын зарчим нь үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах болон гадаад худалдааг хөнгөвчлөх үүргийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх юм.

Эрсдэлийн удирдлага нь мэдээллийг цуглуулж, боловсруулсны үндсэн дээр дүн шинжилгээ хийж, хууль бус үйлдлийг онилж, улмаар гаалийн байгууллагын хязгаарлагдмал нөөц бололцоог зөв, оновчтой хуваарилах боломжийг бүрдүүлдэг ач холбогдолтой.
Бараа, тээврийн хэрэгслийг улсын хилээр нэвтрүүлэхдээ гаалийн улсын байцаагч 100 хувь шалгадаг байсан бол гаалийн хяналтын шинэ зарчмаар зөвхөн эрсдэлтэй байж болзошгүй бараа, тээврийн хэрэгслийг онилж шалгалтад хамруулах юм. Ингэснээр хууль ёсны гадаад худалдааг чөлөөтэй нэвтрүүлэх боломжийг бүрдүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжинэ.

Гаалийн хууль тогтоомжийг нээлттэй ил тод болгож, мэдээлэл, зөвлөгөө авах нөхцөлийг бүрдүүлэхэд анхаарч, албан тушаалтны шийдвэрийг давж заалдах, гомдол гаргах журмыг хүндэтгэн хэрэгжүүлнэ.

Гаалийн хяналтад мэдээллийн технологийг ашиглаж, эрсдэлийн удирдлагын систем дэх мэдээлэлд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр бараа, тээврийн хэрэгсэлд хийх гаалийн шалгалтын төрлийг улаан, улбар шар, ногоон төлвөөр илэрхийлж байна.

Улаан төлвөөр гаалийн бичиг баримтын болон бараанд шалгалт хийх, улбар шар төлвөөр бичиг баримтын шалгалт хийхийг илэрхийлэх бол ногоон төлөвт бараа, тээврийн хэрэгслийг шалгалтад хамруулахгүйгээр эзэнд нь олгох үйл ажиллагаа явагдана гэсэн үг юм.

Эрсдэлийн удирдлагыг хэрэгжүүлж хяналтын төлвийг ашиглаж байгаа нь аль болох худалдааг хөнгөвчлөхөд чиглэсэн арга хэмжээ бөгөөд, гадаад худалдаа эрхлэгчдээс ихээхэн хамаарна гэдгийг ойлгох хэрэгтэй. Хэрэв таны хууль сахилтын түвшин өндөр байж, хууль бус үйл ажиллагаанд холбогдоогүй бол таны хөнгөлөлт эдлэх боломж төдий хэмжээгээр нэмэгдэх ба хяналтын улбар шар, ногоон төлөвт сонгогдох магадлал өндөр байна гэсэн үг, харин гаалийн тухай хууль болоод Монгол улсын бусад хууль тогтоомж, олон улсын эрх зүйн актуудыг зөрчиж, тэдгээр нь нотлогдож эрсдэлийн санд бүртгэгдсэн тохиолдолд аль болох хяналтын улаан төлөвт сонгогдох магадлал өндөр байж гаалийн бүхий л шалгалтад хамрагдана гэж ойлгох хэрэгтэй юм.

Гаалийн байгууллагаас гааль, бизнесийн түншлэлийг улам хөгжүүлэн, гадаад худалдааны орчинд гарч байгаа өөрчлөлт, шинэчлэлтийг үйл ажиллагаандаа тусган гадаад худалдааг боломжтой бүх нөхцлөөр хөнгөвчлөхөд анхаарч ажиллах бөгөөд харин гадаад худалдаа, гаалийн харилцаанд оролцогчдын зүгээс гаалийн байгууллагын хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг дэмжиж, хууль бус үйлдлийн эсрэг хамтдаа тэмцэж, сайн дураараа хуулиа сахих шаардлагатай байна.  

Аливаа байгууллага эрсдлийн менежментийн стратеги төлөвлөгөөтэй ажиллавал үр дүнд хүрнэ. Аль ч байгууллагын хувьд эрсдлийн менежмент нь нарийн, дэс дараатай арга хэмжээнээс бүрдэх бөгөөд тэр нь эрсдэл болон түүний үр дагаварыг сайтар олж харах, зөв шийдвэр гаргахад тус дөхөмтэй болно.

    Эрсдлийн менежмент тухайн байгууллагын ажлын үр нөлөө, үр ашгийг тоон үзүүлэлтээр харуулж чадах учир гаалийн байгууллагын хувьд түүнийг байгууллагын дотоод философи болгон батлах нь чухал юм. Эрсдлийн менежментийг гар, эсхүл автомат ажиллагаатай ямар ч байгууллага тактикийн болон стратегийн зорилтын үүднээс хэрэгжүүлж болно. Мөн шийдвэр гаргах олон төрлийн тохиолдолд түүнийг ашиглаж болно.
    Эрсдлийн менежмент гэдэг нь эрсдэл бүхий бараа, хөдөлгөөний талаар гаалийн байгууллагыг шаардлагатай мэдээллээр хангаж, менежментийн арга, туршлагыг тогтвортой мөрдөх явдал гэж Дэлхийн гаалийн байгууллагаас тодорхойлсон байна. Учир нь гаалийн байгууллагын үндсэн үүрэг бол улсын хилээр нэвтрэх бараа, түүнийг хөдөлгөөнийг хянаж, хууль сахиулах явдал юм.
Эрсдлийн менежментийг менежментийн философи болгон хэрэгжүүлснээр гаалийн байгууллага зөвхөн өөрийн үндсэн үүргээ үр нөлөөтэй болгоод зогсохгүй дотоод нөөц, түүний хуваарилалтыг сайжруулж чадна.
 
Ингэж хандсанаар ажлын үр нөлөө, үр ашиг эрс дээшлэх бололцоо нээгдэж, эрсдэл өндөртэй цэгт хүч нэмэх чадвартай болно. Эрсдлийн менежмент (risk management)–ийг эрсдлийн тооцоо (risk assessment)–той хольж хутгаж болохгүй. Эрсдлийн тооцоо гэдэг нь ямарваа нэг эрсдлийг таньж тогтоон, тоон илэрхийлэлд оруулах техник ажиллагааны цогц юм.
    Өнөөг хүртэл бид эрсдлийн менежментийг зөвхөн бүрэн автомажсан (компьютержсан), өндөр хөгжилтэй гаалийн байгууллагад хэрэглэдэг гэж ойлгож ирсэн билээ. Тэгвэл эрсдлийн менежментийн программыг ямар ч гаалийн байгууллагад хэрэгжүүлэх боломжтой тул бидний энэхүү ойлголт буруу байсан нь тодорхой.
    Үр нөлөө бүхий эрсдлийн менежментийг гар, эсхүл автомат ажиллагаатай ямар ч байгууллага тактикийн болон стратегийн зорилтын үүднээс хэрэгжүүлж болно. Үр нөлөө бүхий эрсдлийн менежмент менежер, хамт олон өөрийн ажилд хамаарах эрсдлийн мөн чанарыг ойлгож, эрсдлийг таньж тогтоон, дүн шинжилгээ хийж, үнэлж, түүнтэй харьцаж, түүнийг хянаж, шүүн хэлэлцэх ажлаа тогтмолжуулахыг шаарддаг. Ингэснээр тэд нягт нямбай, үнэ

Хууль тогтоомж

Хууль тогтоомжийн нэр Батлагдсан огноо