Мэдээ, мэдээлэл

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас  байгууллагын ахмад ажилтнуудын туршлагыг судлах, тэдний сургамжийг сонсох,  залуу гаальчдыг сургах, төлөвшүүлэх,  гаалийн байгууллагад олон жил ажилласан ГУБ-ийн  тэргүүн туршлага, ахмад, залуу үеийн залгамж халааг бэлтгэх,  эвсэг баг хамт олон бүрдүүлэх, бусдыг сонсох, суралцах чадварыг дээшлүүлэх, ахмадаа хүндлэх, тэднээс үлгэр дууриалал авах зорилгоор 2018.11.29-ны өдөр санаачлан “ГААЛЬЧДЫН ТУРШЛАГА” арга хэмжээнд  ГУБ, Гаалийн зөвлөх, Гаалийн албаны тэргүүний ажилтан, Хүндэт Гаальчин, Хөдөлмөрийн хүндэт медальт БУЙДАНБААТАРЫН АЛТАНЦЭЦЭГ-ийг урьж оролцуулав.

2018-11-30 09:40:11 Дэлгэрэнгүй

image

Гаалийн алба үүсч хөгжсөний 106 жилийн ой, Дархан-уул аймаг дахь гаалийн газрын 55 жилийн ойн арга хэмжээнд зориулан  “Гадаад худалдааг хөнгөвчлөхөд гаалийн байгууллагын шинэчлэлийн асуудлууд” гэсэн эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж, улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад гаалийн байгууллагаас гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, гаалийн харилцаанд оролцогчдыг дэмжих, гаалийн хяналт, бүрдүүлэлтийг орчин үеийн технологид суурилан хялбарчлах чиглэлээр  гаалийн хөгжил, шинэчлэлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

2018-10-22 09:33:47 Дэлгэрэнгүй

  Гаалийн алба үүсч хөгжсөний 106 жилийн ой, Дархан-уул аймаг дахь гаалийн газрын 55 жилийн ойн арга хэмжээний хүрээнд зохион байгуулах “Гадаад худалдааг хөнгөвчлөхөд гаалийн байгууллагын шинэчлэлийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурал 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулагдана. Оролцох хүмүүс овог нэр, холбоо барих утасны дугаараа 88062470 утсаар холбогдон өгч, материалаа dawkaemi@gmail.com хаягаар ирүүлнэ үү.

2018-10-08 09:35:55 Дэлгэрэнгүй

image

   Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар байгуулагдсаны 55 жилийн ойг угтан ажилчдын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх  зорилгоор хамтран ажилладаг байгууллагуудын албан хаагчдын дунд гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй  холимог багийн нөхөрсөг тэмцээнийг  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний спорт зааланд, зохион байгууллаа.

2018-10-08 09:34:36 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын 55 ойн баярт зориулж 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын "Сүлд" чуулгын “Үргэлж тантай хамтдаа” өдөрлөгийн уран бүтээлчид ирж дуу, бүжиг, хөгжмийн олон шилдэг уран бүтээлээсээ  толилууллаа.
Ийнхүү “Үргэлж тантай хамтдаа” өдөрлөгийг зохион байгуулж буй “Сүлд” чуулгын уран бүтээлчиддээ Дархан гаалийнхаа нийт бие бүрэлдэхүүний өмнөөс талархал илэрхийлье.

2018-10-04 09:29:22 Дэлгэрэнгүй

image

Монгол Улсад Шинэ үеийн гаалийн байгууллага үүсч хөгжсөний 106 жил, Дархан-Уул аймаг дахь гаалийн байгууллагын 55 жилийн ойг тохиолдуулан тус газар нь гаалийн байгууллагын ажилтан албан хаагчдаа амралтын өдрийг  эрүүл агаарт, ажлын алжааллийг тайлах,  цэвэр агаарт алхах, чийрэгжүүлэх зорилгоор Монгол орны гайхамшиг  байгалийн үзэсгэлэнт газар болох “Аглаг бүтээлийн хийд” аялалыг 2018 оны 09 дугаар сарын 15-нд зохион байгуулав.

2018-09-16 14:30:29 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уулаймаг дахь гаалийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11-нд Орхон-Дархан дахь гаалийн байгууллагын нөхөрсөг уулзалт тэмцээнийгзохион байгуулсан.  Уулзалтаар спортын арга хэмжээнүүд Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ний спорт заландболж, сагсан бөмбөг, гар бөмбөг, одон бөмбөг, даам гэсэн спортын 4 төрлөөр тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо

2018-05-14 11:54:17 Дэлгэрэнгүй

image

2018 оны 05 дүгээр сарын 05-нд Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас Сэлэнгэ дэх гаалийн газрын хамт олонтой “Гааль хамтын ажиллагаа” нөхөрсөг уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор, харилцан мэдээлэл солилцох, ажлын туршлага судлах, гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт, ачааны манифестын хяналтыг сайжруулах зорилгоор Сэлэнгэ аймаг дахь гаалийн газартай хамтарсан уулзалт, ярилцлага хийлээ.

2018-05-08 10:49:37 Дэлгэрэнгүй

image

2018.04.06-нд Дархан-Уул аймгийн МҮХАҮТ-ын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Өглөөний зочин” –ний цаг уулзалтанд Дархан-Уул аймаг дахь гаалийн газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс зэрэг 4 байгууллагаас зочноор уригдан, мөн ААН, байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцсон.
Энэхүү уулзалтаар тус гаалийн газраасхэрэгжүүлж байгаа шинэлэг ажлууд болон цаашид гадаад худалдааг хөнгөвчлөхөөр төлөвлөөд байгаа ажлуудыг “Цахим гааль” сэдвийн хүрээнд дэлгэрүүлэн мэдээлэл хийсэн.

2018-04-10 12:21:20 Дэлгэрэнгүй

image

Дэлхийн эрүүл мэндийн өдрийн сэдэв: “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хэнд ч хаана ч” Уриа: “Хүн бүрт-Эрүүл мэнд” Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан бүх нийтийн алхалтанд Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нийт  16 хүний бүрэлдхүүнтэй, ажлын хувцсаар жигдрэн оролцсон. Алхалтын дараа Дархан-50 цогцолбор дээр өглөөний дасгал, нарны дасгал хийлээ.

2018-04-06 10:16:37 Дэлгэрэнгүй