Цаг үеийн мэдээ

  • СУЛ ОРОН ТООНЫ ЗАР

    Дархан-Уул аймаг дахь гаалийн газар дараах албан тушаалд ажилтан шалгаруулж авна. Үүнд:
    1.    Архивын эрхлэгч
    2.    Аж ахуй хариуцсан зохион байгуулагч
    3.    Улсын орлогын бараа, тооцоот хуудас, аж ахуй хариуцсан нярав
    4.    Жолооч
    5.    Тогооч


    2023-05-30 15:28:53 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ТЕНДЕРИЙН УРИЛГА

    Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Барилгын дээврийн засвар гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.


    2022-08-02 16:09:10 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    САНГИЙН ЯАМ, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ЦАХИМААР ХҮСЭЛТ ГАРГАН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

    Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Сангийн яам болон Гаалийн байгууллагаас олгодог 9 төрлийн  тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. 


    2022-03-01 11:07:59 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    БАРААГ ТОДОРХОЙЛОХ КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМИЙН ЖАГСААЛТЫН 2022 ОНЫ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР

    Олон улсын хэмжээнд худалдаалагдаж байгаа барааг нэг мөр, нэгдмэл байдлаар ангилахын тулд Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийг дэлхий нийтээр хэрэглэж байгаагийн зэрэгцээ Уялдуулсан системийн конвенцийн хэлэлцэн тохирогч бүх талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол улс нь Уялдуулсан системийн конвенцийг хүлээн зөвшөөрсөн гишүүн байгууллага юм.


    2022-02-28 09:41:35 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР ТАНГАРАГАА ӨРГӨЛӨӨ

    УИХ-аас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан “Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-иар хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүрэг гаалийн байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт  ГЕГ-ын даргын 2022.01.05-ны өдрийн Б/08 тоот тушаалаар Ургамалын  хорио цээрийн хяналт хариуцсан ГУБ П.Болормаа, М.Уянга, Мал эмнэлгийн хяналт хариуцсан ГУБ Ч.Мөнхбат, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан ГУБ Э.Тунгалаг, Байгаль орчны хяналт хариуцсан ГУБ Х.Шаравжамц нар 2022.01.01-ны өдрөөс томилогдон ажиллаж байна.


    2022-02-28 09:16:16 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРААС ХАРИЛЦАГЧДАДАА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

    Дархан-Уул аймаг дахь Гаалийн газраас харилцагчдадаа зориулсан уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар тулгамдаж буй асуудлуудаа харилцан ярилцан, гаалийн нэгдсэн систем Gaali.mn үйлчилгээний талаар танилцууллаа. ААНБ, иргэд гаалийн үйлчилгээг авахдаа дээрх вэб сайтад хандан цахимаар санал хүсэлтээ илгээх, өөрсдөдөө хамааралтай мэдээллүүдийг авах боломжийг бүрдүүлсэн байна. Нийт 40 гаруй төрлийн төрийн үйлчилгээг нэгдсэн системд төвлөрүүлжээ. 


    2021-11-24 17:30:06 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭГЧ-ТӨРИЙН АЛБАН ХААГЧ аяныг зохион байгуулан ажиллаж байна.

    Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар нь Шинэ үеийн гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 109 жил, Дархан дахь гаалийн газар байгуулагдсаны 58 жилийн ойг тохиолдуулан ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭГЧ-ТӨРИЙН АЛБАН ХААГЧ аяныг зохион байгуулан ажиллаж байна. Аяны хүрээнд “Гаальчдын туршлага” буланд ГУБ Б.Батсэнгээг урьж оролцуулан ахмад үе, залуу үеийн залгамж халааг бэлтгэх, гаалийн улсын байцаагчийн тэргүүн туршлагаас сонсож ажил амьдралын түүхийг ярилцан баярын өдрөө тэмдэглэлээ.


    2021-10-22 11:16:09 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 109 ЖИЛИЙН ОЙГООР ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР НЬ ГААЛИЙН ТАТВАРЫН ОРЛОГО 106.3 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

    2021 оны 10 сарын 20-ны байдлаар өссөн дүнгээр 48.8 тэрбум төгрөгийн татварын орлого улсын төсөвт төвлөрүүлэхээс 51,9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8 тэрбум төгрөг буюу 18%-иар өссөн байна. Тус гаалийн газрын татварын орлогыг дараах төрлийн бараа бүтээгдэхүүн эзэлж байна.


    2021-10-22 09:55:00 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭГЧ-ТӨРИЙН АЛБАН ХААГЧ

    Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь Шинэ үеийн гаалийн байгууллага үүсч хөгжсөний 109 жил, Тус гаалийн газрын 58 жилийн ойн баярыг тохиолдуулан “Ёс зүйг эрхэмлэгч-Төрийн албан хаагч” аяныг 2021.10.11-11.11-ний хооронд зохион байгуулан ажиллаж байна. Тус гаалийн газрын үйл ажиллагаа, албан хаагчийн талаарх санал, хүсэлт, гомдлын талаарх мэдээллийг аяны хугацаанд болон цаашид байнга доорх утсаар хүлээн авна.


    2021-10-15 11:35:06 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ГААЛИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ АШИГЛАЛТАД ОРЛОО

    Гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор “ГААЛИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ” gaali.mn-ийг нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү системийг ашиглан гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуй нэгж та гаалийн хилээр нэвтрүүлэх барааг өөрсдөө гаалийн байгууллагад мэдүүлэх боломжтой болсон тул Энэ талаарх заавар зөвлөгөөг Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт хандаж аваарай.


    2021-10-14 08:56:04 ДЭЛГЭРЭНГҮЙ...
    1
    2