Хувийн зорилтот ажил /2017 эхний хагас жил/

image

Менежер нь төсвийн төвлөрүүлэн захирагчтай байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан нийт 14 ажил үйлчилгээ, тусгай захиалгат 10 ажил үйлчилгээ, 6 дотоод ажил ажил үйлчилгээ, мэдлэг чадвараа дээшлүүлэх 3 зорилтын хүрээнд ажил үйлчилгээг тус тус нийлүүлэхээр төлөвлөж, үр дүнгийн гэрээ байгуулан, хэрэгжилтийг хангуулан ажиллаж, тайланг хагас жилийн байдлаар Гаалийн ерөнхий газарт хүргүүлэв.
“Менежерийн болон төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг үнэлж дүгнэх журам”, "Төрийн жинхэнэ албан хаагчийн үр дүнгийн гэрээ байгуулах, гэрээний биелэлтийг дүгнэх аргачлал”-ын хүрээнд 21 төрийн тусгай албан хаагчтай 2017 оны үйл ажиллагааны үр дүнгийн гэрээ байгуулж, үр дүнг хагас жилээр тооцон ажиллаж байна.

2017-06-29 15:31:22 >>Буцах