Гар бөмбөгийн тэмцээн зохион байгууллаа

image

Гаалийн байгууллага үүсч хөгжсний 105 жилийн ойг тохиолдуулан аймгийн үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд гар бөмбөгийн /холимог/ тэмцээнийг 2017-10-12 өдөр Дулааны цахилгаан станцын спорт зааланд нийт ажилтнуудын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх  зорилгоор зохион байгуулсан.
Тус тэмцээнд нийт 10 байгууллагын 8 багын эрэгтэй 5, эмэгтэй 3 тамирчнаас бүрдсэн 8 гишүүний бүрэлдэхүүнтэй холимог баг оролцож өрсөлдсөн.

Тэргүүн байр:   Дархан-Уул аймаг дахь гаалийн газар
Дэд байр:        Зэвсэгт хүчний 330-р анги
Гутгаар байр:   Хорих 445 дугаар анги, Шийдвэр гүйцэтгэх алба

2017-10-13 14:43:33 >>Буцах