ГААЛЬ-БИЗНЕСИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь гаалийн байгууллагын 105 жилийн ойг угтан явуулж буй 1 сарын аяны хүрээнд  газрын даргын баталсан хөтөлбөрийн дагуу гадаад худалдаа эрхлэгч, гаалийн харилцаанд оролцогч ААН, байгууллага, иргэдийн дунд “Гааль-бизнесийн хамтарсан уулзалт”-ийг тус гаалийн газрын хурлын зааланд 2017.10.17-нд зохион байгуулсан.
Уулзалтанд нийт 22 ААН, байгууллагын 24 төлөөлөгч оролцсон.
Гаалийн үйл ажиллагааны талаар өгсөн мэдээлэл:
1. ГУАБ Д.Даваасүрэн  “Зөрчлийн тухай хууль”, гаалийн хууль тогтоомж сэдвээр
2. ГУБ Б.Золзаяа “Гаалийн татвар хураамжтай шинээр гарсан шийдвэр, түүнтэй холбоотой асуудлууд”-ын талаар
3. Салбарын эрхлэгч Ш.Бямбажав  “Цаасгүй бүрдүүлэлт”-ийн танилцуулга
4. ГУБ Я.Оюундэлгэр “Цаасгүй бүрдүүлэлт, түүний  давуу талууд, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ”-сэдвээр
5. БТЕГ ХХК- ний Гаалийн бүрдүүлэлт хариуцсан менежер Ц.Энхбаяр Цаасгүй бүрдүүлэлт хэрэгжүүлснээр гарч буй  санхүүгийн болон хүний нөөц, цаг хугацааны хэмнэлт, үр ашгийн талаар” тус тус мэдээлэл хийсэн.
Энэхүү гааль-бизнесийн хамтарсан уулзалтаар шинээр мөрдөгдөж байгаа хууль, тогтоомж, программын өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл өгч, цаасгүй бүрдүүлэлтийн ач холбогдол, бизнесийн байгууллагуудын зүгээс хэрхэн эдийн засгийн болон цаг хугацаа, хүний нөөцийн хувьд хэмнэлттэй байж болохыг бодит байдалд хийсэн харьцуулалт, тооцоон дээр харуулж дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн нь ААН, иргэдээс талархал хүлээсэн үр дүнтэй уулзалт боллоо.

Дархан гаалийн газар

2017-10-18 15:46:29 >>Буцах