Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан “БҮХ НИЙТИЙН АЛХАЛТ”

image

Дэлхийн эрүүл мэндийн өдрийн сэдэв: “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хэнд ч хаана ч” Уриа: “Хүн бүрт-Эрүүл мэнд” Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн төвөөс зохион байгуулсан бүх нийтийн алхалтанд Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нийт  16 хүний бүрэлдхүүнтэй, ажлын хувцсаар жигдрэн оролцсон. Алхалтын дараа Дархан-50 цогцолбор дээр өглөөний дасгал, нарны дасгал хийлээ.
Монгол улсын Засгийн Газрын 2017 оны 112 дугаар тогтоол “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн 2-р үе шатын нээлтийн арга хэмжээ Дархан-Уул аймагт 2018 оны 04 сарын 04-ны өдөр Дархан-50 цогцолборын гадна талбайд болсон. Энэ үйл ажиллагаанд манай хамт олон оролцож эрүүл мэндийн газраас бэлтгэн гаргасан гарын авлага, тараах материалтай танилцаж анхан шатны мэдээлэл авлаа.

2018-04-06 10:16:37 >>Буцах