Орхон-Дархан-Уул аймгуудын Гаалийн газрын нөхөрсөг уулзалт болж өнгөрлөө

image Дархан-Уулаймаг дахь гаалийн газраас 2018 оны 05 дугаар сарын 11-нд Орхон-Дархан дахь гаалийн байгууллагын нөхөрсөг уулзалт тэмцээнийгзохион байгуулсан.  Уулзалтаар спортын арга хэмжээнүүд Дархан төмөрлөгийн үйлдвэр ХК-ний спорт заланд болж, сагсан бөмбөг, гар бөмбөг, одон бөмбөг, даам гэсэн спортын 4 төрлөөр тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин оролцлоо. Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нийт оноогоор тэргүүлж, шилжин явах цомыг авлаа. Уулзалт, тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, 2 байгууллагын ажилчид нэг өдрийг хамтдаа, хурд хүчээ сорин өрсөлдөж өнгөрөөлөө.

2018-05-14 11:54:17 >>Буцах