ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР БАЙГУУЛАГДСАНЫ 55 ОЙН БАЯРТ ЗОРИУЛСАН ГАР БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН

image

   Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар байгуулагдсаны 55 жилийн ойг угтан ажилчдын чөлөөт цагыг зөв боловсон өнгөрүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх  зорилгоор хамтран ажилладаг байгууллагуудын албан хаагчдын дунд гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй  холимог багийн нөхөрсөг тэмцээнийг  2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний спорт зааланд, зохион байгууллаа. 
   Тус тэмцээнд нийт 8 багын эрэгтэй 5, эмэгтэй 3 тамирчнаас бүрдсэн 8 гишүүний бүрэлдэхүүнтэй холимог баг оролцож “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ний баг тэргүүн байр эзэлж алтан медалийн эзнээр, 2-р байр, мөнгөн медалийн эзнээр УБТЗ-ын Дархан өртөөний баг, 3-р байр хүрэл медалийн эзнээр Дархан нэхий ХХК-ий баг тус тус шалгарлаа.

2018-10-08 09:34:36 >>Буцах