ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРЫН 55 ЖИЛИЙН ОЙН АРГА ХЭМЖЭЭНИЙ ХҮРЭЭНД ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ

image Гаалийн алба үүсч хөгжсөний 106 жилийн ой, Дархан-уул аймаг дахь гаалийн газрын 55 жилийн ойн арга хэмжээнд зориулан  “Гадаад худалдааг хөнгөвчлөхөд гаалийн байгууллагын шинэчлэлийн асуудлууд” гэсэн эрдэм шинжилгээний хурлыг 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр зохион байгуулж, улс орны эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад гаалийн байгууллагаас гадаад худалдааг хөнгөвчлөх чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг эрчимжүүлэх, гаалийн харилцаанд оролцогчдыг дэмжих, гаалийн хяналт, бүрдүүлэлтийг орчин үеийн технологид суурилан хялбарчлах чиглэлээр  гаалийн хөгжил, шинэчлэлийн чиг хандлагыг тодорхойлох зорилгоор эрдэм шинжилгээний хурлыг зохион байгууллаа.

Уг эрдэм шинжилгээний хуралд тус гаалийн газрын дарга Б.Даваасүрэн, ГЕГ-ын дэргэдэх ХМССТ-ийн ахлах багш, ГУАБ, итгэмжит зөвлөх Ж.Чимгээ /Ph.дэдпрофессор/, ГЕГ-ын дэргэдэх ХМССТ-ийн ахлах багш, итгэмжит зөвлөх Ж.Бямбагарав, Анагаахын шинжлэх ухааны Үндэсний их сургуулийн тэнхимийн эрхлэгч Л.Нарантуяа /Ph.D/, ГЕГ-ын дарга асан Д.Цэвээнжав нар хүрэлцэн ирж шүүгчээр ажиллаа.
Хуралд оролцсон оролцогчид болон илтгэлийн нэр:
1. “Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр” - ГЕГ-ын ГЭУХ-ийн ГУБ Х.Мөнхзул
2. “Экспортын гаалийн бүрдүүлэлт”- ГЕГ-ын дэргэдэх ХМССТ-ийн багш, судлаач А.Нарандарь
3. “Эрдэнэт үйлдвэр ХХК- нд итгэмжлэгдсэн эдийн засгийн оператор хэрэгжүүлэх боломж”- Эрдэнэт үйлдвэрийн Лабораториудын чанарын хэлтсийн мэргэжилтэн Н.Хандсүрэн
4. “Гадаад худалдааг хөнгөвчлөхөд-хилийн мэргэжлийн хяналтын үүрэг оролцоо” -Дархан дахь МХГ-ын Экспорт импорт хилийн хорио цээрийн хэлтсийн улсын байцаагч П.Болормаа
5. “Мэдээлэл технологийн дэмжлэгтэйгээр худалдааг хөнгөвчлөх боломж” - ГЕГ-ын дэргэдэх МТТ- ийн ГУБ  Н.Мөнхзул
6. “Гаалийн зуучлагчийн өнөөгийн байдал”- “Гаалийн зөвлөх, зуучлагчдын холбоо”ТББ- ын тэргүүн Ж.Батцэцэг
7. “Цахим худалдаа- өнөөгийн чиг хандлага шилдэг туршлага” - ГЕГ-ын дэргэдэх ХМССТ-ийн сургагч, судлаач багш Д.Булгантамир
8. “Гаалийн бүрдүүлэлтийн зарим үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, гадаад худалдааг хөнгөвчлөх нь” Дархан дахь гаалийн газрын ГУБ Я.Оюундэлгэр
Бүх илтгэлийг хэлэлцэж дууссаны дараа шүүгчийн бүрэлдэхүүн хурлын танхимын хажуу өрөөнд орж дүнгээ нэгтгэн, зөвлөлдөн нэгдсэн дүгнэлтийг гаргаж эхний 3 байрыг шалгаруулахад:
1-р байр - 93.6 оноогоор
“Гаалийн бүрдүүлэлтийн зарим үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж, гадаад худалдааг хөнгөвчлөх нь” Илтгэгч Дархан дахь гаалийн газрын ГУБ Я.Оюундэлгэр
2-р байр -80.4 оноогоор
“Гаалийн зуучлагчийн өнөөгийн байдал”
Илтгэгч “Гаалийн зөвлөх, зуучлагчдын холбоо”ТББ- ын тэргүүн Ж.Батцэцэг
3-р байр -70.4 оноогоор
“Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн  хөтөлбөр” Илтгэгч ГЕГ-ын ГЭУХ-ийн ГУБ Х.Мөнхзул
Нийт оролцогчид болон шүүгч нартаа тус гаалийн газрын хамт олноос талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэе.
Дархан дахь гаалийн газар

2018-10-22 09:33:47 >>Буцах