ХАРИЛЦАН ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ, УУЛЗАЛТ ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛЛАА

image

Гаалийн байгууллага хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Орхон аймаг дахь гаалийн газар, Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас жил бүр ажлын туршлага солилцох, хамтарсан уулзалт, спортын нөхөрсөг тэмцээнийг  уламжлал болгон  6 дахь жилдээ зохион байгуулж  байна. 
2019 оны 03-р сарын 02- нд болсон хамтарсан уулзалт, спортын нөхөрсөг арга хэмжээнд Орхон аймаг дахь гаалийн газрын хамт олон гаалийн хяналт шалгалт, эрсдлийн удирдлага, зөрчил, дотоод ажлын чиглэлээр харилцан туршлага солилцохоос гадна нөхөрсөг тэмцээнүүдийг зохион байгуулж  авхаалж самбаагаа сорин оролцлоо.

2019-03-05 11:08:44 >>Буцах