Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд зохион байгуулсан тэмцээн

image

Монгол цэргийн өдөр, орчин цагийн зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 98 жилийн ойн баярыг угтан Дархан-Уул аймаг дахь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын албан хаагчдын дунд зохион байгуулсан спортын тэмцээндтамирчид 2019 оны 03-р сарын 01-15-ны өдрүүдэд марштактик, буудлага, туухай өргөлт, гар бөмбөг, сагсан бөмбөг, дартс, шатар, даам, хөл бөмбөг, ширээний теннис, биллиард гэсэн нийт 12 төрлөөр оюун ухаан, авхаалж самбаа, хурд хүчээ сорин оролцлоо. 
Ширээний теннисний тэмцээнд эмэгтэй ганцаарчилсан төрлөөр тус гаалийн газрын гаалийн улсын байцаагч Я. Оюундэлгэр мөнгөн мeдалийн эзнээр тодров. 
Дээрх тэмцээнүүдээс Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь 2019 оны 03-р сарын 13-ны өдөр “100 буудалт даам”-ны тэмцээнийг зохион байгууллаа.

2019-03-18 16:12:25 >>Буцах