ГААЛЬ БИЗНЕСИЙН УУЛЗАЛТ

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас 2019 оны 08-р сарын 24-ны өдөр “ГААЛЬ-БИЗНЕС” хамтарсан уулзалт зохион байгуулав. Дархан-Уул аймгийн МХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтэс, УБТЗ-ын Дархан дахь салбарын Өртөөний орлогч дарга болон  гадаад худалдаа эрхлэгч 25 байгууллагын төлөөлөл оролцлоо.
Уг уулзалтанд Гаалийн төв лабораторийн дарга С.Цэрэнчимэд, ГУБ Л.Амартүвшин, Г.Лхагважаргал нар сургалт, мэдээллийг өгч,  гадаад худалдаа эрхлэгчдэд Гаалийн лабораторийн дүгнэлт авахтай холбоотой тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж газар дээр нь шийдвэрлэсэн үр дүнтэй уулзалт болсон.
ГЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтсээс ГУАБ Г.Энхтайван Эрсдлийн удирдлага, Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Олон улсын хамтын ажиллагаа, Гаалийн итгэмжлэл олгох журам, хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөхөд  гаалийн байгууллагын гүйцэтгэх үүргийн талаар бизнес эрхлэгчлдэд мэдээлэл өгөв.

2019-08-26 15:55:52 >>Буцах