Онол практикийн бага хурал

image Монгол Улсад шинэ үеийн Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 107 жилийн ойг тохиолдуулан Дархан дахь гаалийн газраас санаачлан Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн Хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Тагнуулын Хэлтэс, Цагдаагийн газартай хамтран “ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдвээр онол практикийн бага хурлыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн эрдэмтэд, судлаач, их дээд сургуулийн багш, төрийн ба төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд болон сонирхогч нарын дунд нээлттэй зохион байгууллаа. 

Хурлын зорилго нь манай улсад мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглэгчийн тоо жил ирэх тутам нэмэгдэж, тэр дундаа байнга хэрэглэгчдийн давхарга бий болсон, хууль бус эргэлт, нийлүүлэлт өссөн, тэдгээр бодисын төрөл, зүйл олширсон, үүнтэй холбоотой гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрсэн, хүүхэд залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт олноор холбогдох болсон нөхцөл байдал бүрдсэн зэрэг асуудлыг орон нутгийн хэмжээнд шийдвэрлэх шинэлэг санааг дэвшүүлэх, арга замыг тодорхойлох байлаа.Хуралд нийт 14 илтгэл ирснээс 12 илтгэлийг сонгон хэлэлцэж, шүүгчдийн өгсөн дүнг нэгтгэхэд дараах илтгэгч нар шалгарлаа. Үүнд:
1 дүгээр байр: “Өсвөр, залуу үеийг мансуурлаас сэргийлэхэд цахим орчин ашиглах боломж” Дархан-Уул аймгийн ГХБХБГ-ын Мэдээллийн технологийн асуудал хариуцсан мэргэжилтэн Э.Түмэнжаргал, Дархан-Уул аймгийн ЭМГ-ын Мэдээллийн технологийн мэргэжилтэн Э.Мөнх-Очир  
2 дугаар байр: “Өсвөр насны хүүхэд, залуучуудыг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” Дархан дээд сургуулийн багш Н.Мөнхчулуун, Дархан дээд сургуулийн багш Б.Баттамир 
3 дугаар байр: “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлтэд хариуцлага хүлээлгэх эрх зүйн зохицуулалтын зарим асуудал, шийдвэрлэх арга зам” Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Гаалийн улсын ахлах байцаагч Т.Энх-Амгалан 
Тус хуралд аймгийн засаг захиргааны удирдлагууд уригдсанаас гадна Дархан-Уул аймаг дахь ОХУ-ын Ерөнхий Консулын Газрын Дэд Консул Дмитрий Николаевич Кузнецов, Хойд бүсийн Хэвлэлийн хүрээлэнгийн захирал Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн Ө.Рагчаасүрэн нар урилгаар оролцсон. 
Мөн тус газраас хар тамхитай тэмцэх чиглэлээр ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд байгаа эсэхийг судлахад 1998-2000 оны хооронд Дархан-Уул аймагт “Мансуурлын эсрэг үндэсний төв” Төрийн Бус Байгууллага байгуулахаар ажиллаж байсан нэгэн ахмад настан Лхамсүрэнгийн Аюурзана гуайг олж зочин илтгэгчээр урьж оролцуулсан нь оролцогчид, шүүгчдын талархлыг хүлээсэн юм. 
ОПБХ-ыг зохион байгуулснаар тус гаалийн газраас Аймгийн хэмжээнд тулгамдсан асуудлыг дэвшүүлж, хууль хяналтын байгууллагуудтай хамтын ажиллагааг өргөжүүлж, гаалийн албаны нэр хүндийг орон нутгийн хэмжээнд өргөсөн шинэлэг ажил болсон. 
Нийт оролцогчид болон шүүгч нартаа тус гаалийн газрын хамт олноос талархал илэрхийлж, ажлын амжилт хүсэе.

2019-10-28 14:26:45 >>Буцах