ГААЛИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ АШИГЛАЛТАД ОРЛОО

image

Гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг нэгдсэн байдлаар хүргэх зорилгоор “ГААЛИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ” gaali.mn-ийг нэвтрүүлж эхлээд байна. Энэхүү системийг ашиглан гадаад худалдаанд оролцогч иргэн, аж ахуй нэгж та гаалийн хилээр нэвтрүүлэх барааг өөрсдөө гаалийн байгууллагад мэдүүлэх боломжтой болсон тул Энэ талаарх заавар зөвлөгөөг Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт хандаж аваарай.
ГЕГ-ын дарын 2021 оны А/244 “Түр заавар батлах тухай” журмын 1-р хавсралтаар батлагдсан зааврыг дагаж мөрдөнө.
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГААС ЦАХИМААР АВАХ БОЛОМЖТОЙ ҮЙЛЧИЛГЭЭ
ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТ
• Хувь хүний барааны гаалийн мэдүүлэг
• Шуудан илгээмжийн гаалийн мэдүүлэг
• Экспорт/Импортын барааны гаалийн мэдүүлэг
• Суудлын автомашины гаалийн мэдүүлэг
ТӨЛБӨР ТООЦОО
• Татвар хураамж төлөлт (ePayment, Social Pay, Qpay  )
• Татварын чөлөөлтийн хүсэлт цахимаар илгээх
• Татварын буцаан олголт
ЛАВЛАГАА, ТОДОРХОЙЛОЛТ
• Гаалийн байгууллагад өртэй эсэх тодорхойлолт (иргэн)
• Гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн барааны лавлагаа
• Гаалийн зөрчлийн лавлагаа (иргэн)
БҮРТГЭЛ
• Гаалийн төв лабораторид магадлан шинжилгээ хийх хүсэлт
• Барааны ангилал тодорхойлуулах
• Хилээр нэвтрэх авто тээврийн хэрэгсэл бүртгүүлэх
• Оюуны өмчийн эрхэд хамаарах барааг гаалийн байгууллагад бүртгүүлэх
 
БИЗНЕСИЙН ҮНЭТ ЦАГАА ХЭМНЭХ САЙХАН БОЛОМЖОО БҮҮ АЛДААРАЙ.