ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗРААС ХАРИЛЦАГЧДАДАА ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН НЭГДСЭН СИСТЕМИЙГ ТАНИЛЦУУЛЛАА

image

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газраас харилцагчдадаа зориулсан уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтаар тулгамдаж буй асуудлуудаа харилцан ярилцан, гаалийн нэгдсэн систем Gaali.mn үйлчилгээний талаар танилцууллаа. 
ААНБ, иргэд гаалийн үйлчилгээг авахдаа дээрх вэб сайтад хандан цахимаар санал хүсэлтээ илгээх, өөрсдөдөө хамааралтай мэдээллүүдийг авах боломжийг бүрдүүлсэн байна. Нийт 40 гаруй төрлийн төрийн үйлчилгээг нэгдсэн системд төвлөрүүлжээ. 
Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар эдийн засгийн коридор хөтөлбөрийн дагуу төвийн бүсийн тулгуур төв болж тодорхойлогдсон. Үүний хүрээнд цаашид байгууллагынхаа үйл ажиллагааг улам өргөжүүлж, цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхээр зорин ажиллаж байгааг Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын дарга Д.Даваасүрэн онцоллоо.