БАРААГ ТОДОРХОЙЛОХ КОДЛОХ УЯЛДУУЛСАН СИСТЕМИЙН ЖАГСААЛТЫН 2022 ОНЫ НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТИЙН ТАЛААР

image

Олон улсын хэмжээнд худалдаалагдаж байгаа барааг нэг мөр, нэгдмэл байдлаар ангилахын тулд Барааг тодорхойлох, кодлох уялдуулсан систем /БТКУС/-ийг дэлхий нийтээр хэрэглэж байгаагийн зэрэгцээ Уялдуулсан системийн конвенцийн хэлэлцэн тохирогч бүх талууд хүлээн зөвшөөрсөн байдаг. Монгол улс нь Уялдуулсан системийн конвенцийг хүлээн зөвшөөрсөн гишүүн байгууллага юм.
БТКУС-ийн жагсаалтын 7 дахь хувилбар бөгөөд энэхүү нэмэлт, өөрчлөлт нь 2022 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөж байна.
Дээрх 2022 шинэ хувилбараар зарим гол өөрчлөлтийг жагсаалтад оруулсан нь хилээр нэвтрүүлж байгаа бараанд нийт 351 багц нэмэлт, өөрчлөлт орсон байна.
2022 оны нэмэлт өөрчлөлтөд олон улсын худалдааны хэв маягт орж байгаа өөрчлөлтийг тусгаж гадаад худалдааны  нийлүүлэлт ихтэй хэд хэдэн бүтээгдэхүүний урсгалыг шинээр оруулснаас гадна  жагсаалтыг нэг мөр нэгдмэл байдлаар хэрэглэхийн тулд зарим барааны бичиглэлд ч өөрчлөлт оруулсан байна. Тухайлбал, зарим онцлог бараа болон техник технологийн дэвшлийг одоогийн мөрийн түвшингийн ангилал хангалттай илэрхийлж чадахгүй байгаа мөн бодитоор ангилахад төвөгтэй байгаа зэргээс шалтгаалан өөрчлөлтийг хийжээ.
- Цахилгаан буюу электрон хаягдал буюу и-хаягдал гэж нэрлэгдэх болсон бүтээгдэхүүний худалдаанд эзлэх хувь нэмэгдсэнээр түүнд бодлого зохицуулалт шаардагдах болсон юм.
- Худалдааны статистик тодорхой бус, арилжааны өртөг асар өндөр зэрэг шалтгаанаас шинэ нэр төрлийн тамхин бүтээгдэхүүн, никитон суурьт бүтээгдэхүүний ангилалыг шинээр тусгасан.Зүйл 24.04 шинээр нэмэгдсэн
- Жолоочгүй нисэх төхөөрөмж буюу дрон гэж нэрлэдэг бүтээгдэхүүнийг бусад агаарын төхөөрөмжөөс ялгаж хялбар болгохын тулд түүнд зориулж тусгайлан заалт хийсэн байна. Зүйл 88.06 шинээр нэмсэн.
-Харин ухаалаг утас нь олон үйлдлийн функцтэй хэрэгсэл болох тул түүнийг зүйл дотор нь тодорхой болгож мөрийн түвшинд оноосон код, тайлбартай болгосон. Мөр 8517.13 шинээр нэмсэн.
- Халдварт өвчний тархалтын үеийн түргэвчилсэн шинжилгээний хэрэгслийг хилээр нэвтрүүлэхэд саад учруулахгүйн тулд ийм төрлийн оношлуурын ангиллыг хялбаршуулан өөрчлөх шаардлага гарсан байна. Зүйл 38.22 нэмэлт өөрчлөлт оруулсан.
2022 оны нэмэлт өөрчлөлтийг дараах линкээр орж танилцана уу.
http://www.wcoomd.org/-/media/wco/public/global/pdf/topics/nomenclature/instuments-and-tools/hs-nomenclature-2022/ng0262b1.pdf?db=web