Цаг үеийн мэдээ

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА ҮҮСЭЖ ХӨГЖСӨНИЙ 109 ЖИЛИЙН ОЙГООР ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР НЬ ГААЛИЙН ТАТВАРЫН ОРЛОГО 106.3 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ БАЙНА

image

2021 оны 10 сарын 20-ны байдлаар өссөн дүнгээр 48.8 тэрбум төгрөгийн татварын орлого улсын төсөвт төвлөрүүлэхээс 51,9 тэрбум төгрөгийн орлогыг төвлөрүүлсэн. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 8 тэрбум төгрөг буюу 18%-иар өссөн байна. Тус гаалийн газрын татварын орлогыг дараах төрлийн бараа бүтээгдэхүүн эзэлж байна. Үүнд:
- Нефь бүтээгдэхүүний татвар - 36.1 тэрбум
- Төмрийн хүдрийн хураамж  7,5 тэрбум
- Уул уурхайн тэсэлгээний бүтээгдэхүүн – 1,1 тэрбум
- Мангаант төмөр, цахиурт төмөр – 627,3 сая
- Керосин – 563,1 сая
- Бусад  - 6,0 тэрбум   
Гадаад худалдааны бараа эргэлт, статистик дүн 757,2 сая ам доллар буюу өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт дүнгээр 86,2%-иар өссөн байна. Үүнээс экспорт өмнөх оны мөн үеэс 86.2%-иар, импорт 86,1%-иар тус тус өссөн байна.