Цаг үеийн мэдээ

ШИНЭЭР ТОМИЛОГДСОН ГААЛИЙН УЛСЫН БАЙЦААГЧ НАР ТАНГАРАГАА ӨРГӨЛӨӨ

image

УИХ-аас 2021 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр батлагдсан “Гаалийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль”-иар хорио цээр, эрүүл ахуй, чанарын тохирлын хяналт, шалгалт хийх чиг үүрэг гаалийн байгууллагад шилжсэнтэй холбогдуулан Мэргэжлийн хяналтын байгууллагаас Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт  ГЕГ-ын даргын 2022.01.05-ны өдрийн Б/08 тоот тушаалаар Ургамалын  хорио цээрийн хяналт хариуцсан ГУБ П.Болормаа, М.Уянга, Мал эмнэлгийн хяналт хариуцсан ГУБ Ч.Мөнхбат, Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналт хариуцсан ГУБ Э.Тунгалаг, Байгаль орчны хяналт хариуцсан ГУБ Х.Шаравжамц нар 2022.01.01-ны өдрөөс томилогдон ажиллаж байна.