Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Сангийн яам болон Гаалийн байгууллагаас
олгодог 9 төрлийн тусгай зөвшөөрлийг
цахим хэлбэрт шилжүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
1. Гаалийн хяналтын бүс
тогтоох;
2. Тээвэрлэгч
байгууллагад гаалийн итгэмжлэл олгох.
3. Түр агуулахын зөвшөөрөл олгох;
4. Гаалийн баталгаат
агуулахын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
5. Гаалийн баталгаат
үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
6. Гаалийн баталгаат
үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
7. Гаалийн баталгаат
барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
8. Татваргүй барааны
дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
9. Гаалийн тусгай бүсийн
үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
Иргэн аж ахуйн нэгжүүд
цаг хугацаа орон зайнаас үл хамааран тусгай зөвшөөрлийн хүсэлтээ https://license.mof.gov.mn цахим хуудсанд
хандан илгээснээр систем автоматаар хянан, хариу болон баркод бүхий тусгай
зөвшөөрлийг хүсэлт гаргагчид илгээнэ. https://www.customs.gov.mn/