Цаг үеийн мэдээ

САНГИЙН ЯАМ, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ЦАХИМААР ХҮСЭЛТ ГАРГАН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

image

Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Сангийн яам болон Гаалийн байгууллагаас олгодог 9 төрлийн  тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүнд:
1. Гаалийн хяналтын бүс тогтоох;
2. Тээвэрлэгч байгууллагад гаалийн итгэмжлэл олгох.
3. Түр агуулахын  зөвшөөрөл олгох;
4. Гаалийн баталгаат агуулахын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
5. Гаалийн баталгаат үйлдвэрийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
6. Гаалийн баталгаат үзэсгэлэнгийн газрын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
7. Гаалийн баталгаат барилгын талбайн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
8. Татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
9. Гаалийн тусгай бүсийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл;
  Иргэн аж ахуйн нэгжүүд цаг хугацаа орон зайнаас үл хамааран тусгай зөвшөөрлийн хүсэлтээ https://license.mof.gov.mn цахим хуудсанд хандан илгээснээр систем автоматаар хянан, хариу болон баркод бүхий тусгай зөвшөөрлийг хүсэлт гаргагчид илгээнэ. https://www.customs.gov.mn/