ГААЛИЙН ХЯНАЛТ, БҮРДҮҮЛЭЛТ

ГААЛИЙН ТАТВАР, ТАРИФ

ГААЛИЙН ХОРИО ЦЭЭР

ИЛ ТОД БАЙДАЛ

image

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ

2024-05-29 16:09:10

Тус гаалийн газрын 2024 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу иргэд олон нийтийг авлига, ашиг сонирхлын эсрэг мэдээллээр хангах арга хэмжээг зохион байгуулахаар тусгагдсан. 
Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд олон нийтэд эрх зүйн боловсрол олгох, соён гэрээрүүлэх, Гаалийн болон хууль тогтоомжийг таниулах, мэдээллээр хангах зорилгоор “Хууль тогтоомж  сурталчлах” өдөрлөгийн Дархан-Уул аймгийн Шуудан үйлчилгээний газрын улс хоорондын шуудан үйлчилгээний хэсэгт  2024 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 10 30– 11 30цагийн хооронд зохион байгуулсан. 
Дархан-Уул аймгийн Нэг цонхны үйлчилгээний танхим, МҮХАҮ-ийн танхимын Дархан салбар, УБТЗ-ын Дархан салбарын байранд олон нийтэд мэдээллийг хүргэн, ашиг сонирхлын эсрэг боршур, гарын авлагаар хийсэн мэдээллийг байршуулан, тараасан.
Тус арга хэмжээнд улс хоорондын шуудан илгээмж хүлээн авагч, илгээгч, шуудангийн байгууллагын ажилтан, нийт иргэдэд зориулсан Авлигын гэмт хэрэг, үйлдлээс урьдчилан сэргийлэх тухай сэрэмжлүүлгийг 9 төрлийн видео шторк, богино хэмжээний бичлэгээр мэдээлэл хүргэлээ.
Авлига, албан тушаалын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх 2 төрлийн 40 гарын авлага, гаалийн хууль тогтоомжоор бэлтгэсэн 4 төрлийн 40 гарын авлага, нийт 80 гарын авлагыг хэвлэн иргэд, олон нийтийг мэдээллээр хангасан.         
УХШИ-ийн хэсэгт байршуулсан мэдээллийн самбарыг шинэчлэн, Авлигтай тэмцэх газраас гаргасан 4 “ИНФОГРАФИК”-ийг байршуулсан.
Тус гаалийн газрын Хандгайт салбарын 2 Гаалийн хяналтын бүсэд авлига, ашиг сонирхлын талаар мэдээллэх 110 утасны дугаар болон АТГ-аас бэлтгэсэн зурагт хуудсыг байршуулж, гаалийн хяналтын бүсэд ажиллаж байгаа иргэдэд мэдээлэл хүргэсэн.
ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР