Сургалт

“ЁС ЗҮЙГ ЭРХЭМЛЭГЧ-ТӨРИЙН АЛБАН ХААГЧ” АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

image

Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 109 жил, Дархан-Уул аймаг дахь гаалийн газар байгуулагдсаны 58 жилийн ойн баярыг угтан зохион байгуулж буй “Ёс зүйг эрхэмлэгч-Төрийн албан хаагч” аяны хүрээнд нийт гаалийн улсын байцаагч нарт “Гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандарт” сэдвээр сургалт зохион байгууллаа. Сургалтаар төрийн албан хаагч нь төрийн үйлчилгээг хууль тогтоомжийн хүрээнд түргэн шуурхай, хүнд сурталгүй үйлчлэх зарчмыг мөрдлөг болгох. Гаалиар үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжит байдалд анхаарлаа хандуулан гаалийн улсын байцаагчийн үйлчилгээний стандартыг баримтлаж ажиллахыг үүрэг болгохын зэрэгцээ зохион байгуулж буй аяны хугацаанд үйлчлүүлэгч нараас гомдол, санал гаргахгүй ажиллахыг уриаллаа.