Дархан-Уул аймаг дахь гаалийн газар Хүний Эрхийн Үндэсний комиссын сургалт зохион байгууллаа

image

Гаалийн байгууллагын 2018 оны “Жендэрын эрх тэгш байдлыг хангах” чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний дагуу Хүний Эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь салбарт хүсэлт гаргасны дагуу тус салбарын мэргэжилтэн Э.Болормаа 05-р сарын 16-ны өдөр “Жендэр ба хүний эрх” сэдвийн хүрээнд нийт ажилчдад сургалтыг хийлээ. 
Сургалтыг тус газрын сургалтын танхимд зохион байгуулж, хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлыг хангах шаардлага, холбогдох хууль эрх зүйн актууд, нийгэмд тулгарч буй хүндрэлүүд зэрэг  мэдээлэл хийж нийт ажилчдаас судалгаа авч, сонирхолтой сэдвээр тест ажиллан, ярилцаж, хүний эрхийн талаар  богино хэмжээний кино үзүүлэн үр дүнтэй, сонирхолтой хэлбэрээр зохион байгуулсан

2018-05-18 16:59:02 >>Буцах