Цагдаагийн газраас шинээр тархан гарч буй хар тамхи, мансууруулах бодисын талаар сургалт

image

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр албан хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваадорж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, өнөөгийн гадаад дотоод нөхцөл байдал, шинээр гарч буй сэтгэцэд нөлөөлөх бодисууд, тэдгээрийг таньж илрүүлэх, үзлэг шалгалт хийхэд анхаарах асуудлуудаар мэдээлэл, сургалт хийлээ. 
Мөн  Тэсэрч дэлбэрэх- Мансууруулах бодисыг илрүүлэх “SABRE-5000“  зөөврийн гар хэрэгслийг танилцуулж, хэрхэн бодисыг илрүүлэх, хяналт шалгалтанд ашиглаж байгааг үзүүллээ. Уг сургалтын үеэр  “Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” сэдвээр ахлах мэргэжилтэн, Цагдаагийн хошууч Ж.Баярчимэг “Гэр бүлийн хүчирхийлэлийн тухай хууль, тогтоомж” сэдвээр мөн мэдээлэл хийлээ.

2018-05-18 17:02:31 >>Буцах