Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн хяналтын газраас зохион байгуулсан сургалт

image

Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн импорлогч Аж ахуй нэгж байгууллагуудад зориулсан сургалтыг зохион байгуулсан. Сургалтанд мэдээлэл хийх хүсэлт ирүүлсний дагуу Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын Хэрэг бүртгэгч ГУАБ Т.Энх-Амгалан, Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын ГУБ Я.Оюундэлгэр  нар оролцож, гадаад худалдаа эрхлэгч ААН, байгууллагын төлөөлөлд  цаасгүй бүрдүүлэлтийн талаар товч мэдээлэл, Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ, импорт, бүх төрлийн шатахуун, шингэрүүлсэн шатдаг хийг улсын хилээр импортлох үед бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт, хууль эрх зүйн үндэслэл, газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбогдсон нарийвчилсан журам гэх мэт мэдээллийг хүргэсэн.

2018-05-18 17:06:34 >>Буцах