Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарсан сургалт

image

Дархан-Уул аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарсан сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус газрын сургалтын танхим зохион байгуулсан. 
Сургалтыг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хийв. Тэтгэврийн байцаагч Э.Болормаа, Орлого шимтгэлийн тасгийн байцаагч Г.Алдармаа, Хуулийн зөвлөх, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхгэрэл нар сургалтыг удирдан явуулсан байна. 
Энэ үеэр өндөр насны тэтгэвэрт гарах болсон даатгуулагчдад тэтгэврийн даатгалын шимтгэл ажилласан жилийг тооцож мэргэжил арга зүйн зөвлөгөө өгсөнөөс гадна цахим үйлчилгээг дэмжих жилийн хүрээнд хийгдсэн ажлуудын талаар мэдээлэл өгч нийгмийн даатгал аппликейшн танилцуулга мэдээлэл хийж газар дээр нь 8 албан хаагчдад аппликейшн суулгаж өгөв.

2018-12-10 14:20:12 >>Буцах