ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ЭРСДЛИЙН УДИРДЛАГЫН ХЭЛТСЭЭС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ

image Дархан-Уул аймаг дахь гаалийн газар 2019 оны 08-р сарын 24-ны өдөр ГЕГ-ын Эрсдлийн удирдлагын хэлтэсээс Эрсдлийн удирдлага, Гаалийн итгэмжлэгдсэн аж ахуйн нэгжийн хөтөлбөр, Олон улсын хамтын ажиллагаа, Гаалийн итгэмжлэл олгох журмын талаар сургалт зохион байгуулж, Гаалийн эрсдлийн удирдлагад суурилсан хяналтын зарчим, үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, хууль ёсны гадаад худалдааг хөнгөвчлөхөд  гаалийн байгууллагын гүйцэтгэх үүрэг, эрсдэл тооцох системд суурилсан гаалийн шалгалтын түвшний талаарх цаг үеийн мэдээллийг байцаагч нарт өглөө.

2019-08-26 15:48:13 >>Буцах