Хяналтын бүс

Хандгайт дахь гаалийн салбар

ГЕГ-ын даргын 2011-01-05 өдрийн № 05 тоот тушаалаар Сэлэнгэ аймгийн Ерөө өртөөнд байрлах гаалийн хяналтын бүсийг Баян голын төмөр замын Хандгайт өртөөнд щилжүүлэн байршуулсанаар Дархан уул аймгийн харъяа Хандгайт дахь гаалийн салбар байгуулагдан ажлаа эхэлсэн билээ. Батлагдсан орон тоо салбарын эрхлэгч - 1. ГУБ-3. боловч одоо салбарын эрхлэгч -1. Дархан гаалийн газрын даргын баталсан хуваарийн дагуу ГУБ – 2 ажиллаж байна.Тухайн хяналтын бүс нь төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдээгүй ба БТЕГ-ХХК санхүүжилтээр байгуулагдсан.

Гаалийн хяналт шалгалтын талаархи товч танилцуулга

Хандгайт дахь салбар нь 11700 м2 хяналтын бүсэд хяналт тавин БНХАУ руу экспортлогдож байгаа төмрийн хүдэр, ОХУ, БНХАУ-аас импортлогдож байгаа автобензин, дизель түлш болон бусад бараа тээврийн хэрэгсэлд хяналт, бүрдүүлэлт хийж байна.

Гаалийн хяналтын бүсийн журам, MNS5832:2007 стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулж 2011, 2012 онд камерын системийг иж бүрэн шинэчлэж нийт 6 ширхэг теле камерыг хяналт шалгалтын үйл ажиллагаанд зориулж суурилуулсан ба Дархан- Уул аймгийн Гаалийн Газарт Хандгайт салбарын үйл ажиллагааг хянах теле камерыг суурилуулан хяналт тавьж ажиллаж байна. БТЕГ- компаны удирлагуудтай уулзаж тохиролцсоны дагуу эхний улиралд гаалийн хяналтын бүсэд бууж байгаа төмрийн хүдрийн баяжмалыг пүүлэхээр шинээр авто пүү 2-ыг авто машин хяналтын бүсэд орох замын дагуу байрлуулан гаалийн хяналт шалгалтанд ашиглаж байна.

Гаалийн хяналт шалгалтын талаархи товч танилцуулга

2012 оны 04 сараас эхлэн гаалийн хяналтын бүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс тэсрэх бодис буулгах талбайг гаалийн хяналтын бүсийн шаардлагын дагуу шинээр камер тавьж хашаа барьж тусгаарлан гаалийн хяналт шалгалтыг явуулаж байна. Гаалийн хяналтын бүсэд нийт 400м2 талбайг бетондон ащиглаж эхлээд байна. Гаалийн хяналтын бүсэд гаалийн дотоод сүлжээ оруулан телекамераар бүрэн хянах боломжтой болсон. Тухайн хяналтын бүсэд нийт 6 ширхэг IP камер ашиглаж байна. Zoom-тай камер 1 ширхэг тавьсан ба уг камер нь 360 градус эргэх ба тухай бүр харах, хянах зүйлээ аль ч талаас нь татаж томруулж харах боломж бүрдсэнээр гаалийн хяналт шалгалтыг хийж байна. Тус камеруудыг Болдтөмөр Ерөө гол ХХК-ны шилэн кабелиар Дархан гаалийн газарт харж байсныг гаалийн газрын дотоод сүлжээнд нийт 7 ширхэг ZTE марк камерыг тавьж бүрэн ашиглалтанд оруулсан ба ГУБ нарын ажлын байранд 1 ширхэг IP камер байрлуулан дэлгэцэн дээр хянах боломж бүрдсэн.

“Гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд хяналт тавих журам”- ыг хэрэгжүүлэн ажилласанаар Дархан уул аймгийн Гаалийн газрын даргатай байгуулсан гэрээний дагуу “МАНБУ” ХХК, “УБ-Транс” ХХК- ны Гаалийн бүртгэгдсэн мэрэгжилтэнүүд ажиллаж байна. Харин хил хяналтын байгууллагуудаас ажилладаггүй.