Хяналтын бүс

Дархан төмөрлөгийн үйлдвэр Дархан хяналтын бүс

Тээвэр ложистикийн албаны зорилго нь “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн уул уурхайн баяжмалын үйлдвэрлэлийн төмөр замын тээвэр, ложистикийн үйл ажиллагааны стратеги зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх, үйлдвэрийн баяжмал борлуулалт, хөгжлийн бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх, шаардлагатай мэдээллээр хангах, уул уурхайн үйлдвэрлэлээс гарсан баяжмалыг тусгай зориулалтын хагас ачааны вагонд технологийн дагуу ачилт хийж, экспорт болон орон нутгийн ачааг төмөр замаар тээвэрлэх үйл ажиллагааг шуурхай зохион байгуулах, тээвэрлэлттэй холбоотой гаалийн болон төмөр замын бичиг баримтын бүрдүүлэлтийг хииж гүйцэтгэнэ.
Төмөртэй терминал 12 хүний бүрэлдэхүүнтэй, Дархан терминал 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.Тээвэр ложистикийн албаны  батлагдсан орон тоо 31.  Өнөөдрийн байдлаар  28 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Төмөртэй уурхайд байрлах Төмөртэй төмрийн хүдрийн баяжмал ачиж буулгах талбай, Төмөртэй терминал нь 2016 оны 5-р сард ашиглалтанд орсон.Вагон хүлээн авах 6 зам, ачилтын 4 зам, сэлгээ болон түлш зэхэлтийн замууд гэх мэтчилэн нийт 22 замтай. 50 мянган тонн төмрийн хүдэр нөөцлөх талбайтай.Тус бүр 27 вагон тавих 2 замтай.Нэг дор 54 вагонд ачилт хий хүчин чадалтай.3000 тонн чирэх чадалтай СКD4B гол замын 2 зүтгүүртэй.7G208  маркийн сэлгээний 1 зүтгүүртэй.200 тонны 2 вагон пүү, 100, 150 тонны 2 авто пүүгээр ачаагаа пүүлдэг..Ачилтын талбайд харуулын байр, талбайн мастерын ажлын байр, ажилтнуудын амрах байр зэрэг байруудтай.Төмөртэй өртөөнд албаны менежер, экспедитор, гаалийн зууч, гаалийн байцаагчийн ажлын 2 оффис байрладаг.Гаалийн байцаагчийн амрах 1 өрөөтэй.Иж бүрэн камержуулалтын системтэй.
Дархан терминал гаалийн хяналтын бүс, ачилт, буулгалтын талбай нь 2015 онд ашиглалтанд орсон. 50 мянган тонн төмрийн хүдэр нөөцлөх хүчин чадалтай.Тус бүр 27 вагон, нийт 54 вагон нэгэн зэрэг тавьж, ачилт хийх хүчин чадал бүхий 2 замтай.150 тонны хүчин чадалтай авто пүү, 200 тонны хүчин чадал бүхий вагон пүүгээр ачаагаа пүүлдэг.Харуулын 2 байр, авто пүүний 1, вагон пүүний 1, талбайн мастер, экспедиторын ажлын 1 байруудтай.
Манай компани ОХУ-аас хагас ачааны 300 вагон худалдан авч байна.Эдгээр вагонуудыг тээвэрлэлтэнд оруулсанаар манай компаний ачаа тээврийн эргэлт нэмэгдэж, үүнийгээ дагаад борлуулалтын хэмжээ, ашиг орлого нэмэгдэх юм.Мөн компани өөрийн эзэмшлийн вагон парктай болж байна.