ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР

Мэргэшсэн, чадварлаг хүний нөөцийг бэхжүүлэх замаар үндэсний аюулгүй байдлыг хангаж, эдийн засгийн өрсөлдөх чадварыг дэмжинэ.

ГААЛИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ

Иргэн, хуулийн этгээдэд гаалийн үйлчилгээг цахим хэлбэрээр нэг цэгээс хүргэх портал систем.

ГААЛИЙН ХЯНАЛТ, БҮРДҮҮЛЭЛТ

ГААЛИЙН ТАТВАР, ТАРИФ

ГААЛИЙН ХОРИО ЦЭЭР

ИЛ ТОД БАЙДАЛ

СҮҮЛД НЭМЭГДСЭН

#
#
2024-05-31 15:28:53

ЗОРЧИГЧИЙН ХУВИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ЭМИЙГ ЭМНЭЛГИЙН БАЙГУУЛЛАГЫН МАГАДАЛГААГ ҮНДЭСЛЭЖ ТОО ХЭМЖЭЭГ НЬ ТОГТООЖ УЛСЫН ХИЛЭЭР НЭВТРҮҮЛДЭГ

Яаралтай тусламжийн 7 хүртэл хоногийн эм, удаан хугацаанд нөхөх эмчилгээ шаардах чихрийн шижин, хорт хавдар, сэтгэцийн эмгэг, дархлалын олдмол хомсдол зэрэг өвчтэй хүмүүсийн хэрэглэх Зорчигчийн хувийн хэрэглээний эмийг улсын хилээр нэвтрүүлэх боломжтой.

#
2024-05-29 16:09:10

АВЛИГЫН ЭСРЭГ ХУУЛЬ ТОГТООМЖ СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ

Тус гаалийн газрын 2024 оны Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөөний дагуу иргэд олон нийтийг авлига, ашиг сонирхлын эсрэг мэдээллээр хангах арга хэмжээг зохион байгуулахаар тусгагдсан.

#
2022-03-01 11:07:59

САНГИЙН ЯАМ, ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛҮҮДИЙГ ЦАХИМААР ХҮСЭЛТ ГАРГАН АВАХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО.

Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд Монгол Улсын Сангийн яам болон Гаалийн байгууллагаас олгодог 9 төрлийн  тусгай зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлэн хэрэгжүүлэн ажиллаж байна. 

ГААЛИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СИСТЕМ

Иргэн, хуулийн этгээдэд гаалийн үйлчилгээг цахим хэлбэрээр нэг цэгээс хүргэх портал систем.

ФОТО МЭДЭЭ

#

ВИДЕО МЭДЭЭ

#

ГААЛИЙН ХЯНАЛТЫН БҮС

#

Дарханы төмөрлөгийн үйлдвэр дархан

    Дарханы төмөрлөгийн үйлдвэр ХК-ны “Дархан төмөрлөгийн үйлдвэр Дархан” гаалийн хяналтын бүс нь Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 8-р сарын 31-ний өдрийн А/212 тоот тушаалаар төмрийн хүдэр, баяжмал ачиж, буулгах зориулалтын 11,05 га талбайд зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гаалийн ерөнхий газрын даргын 2018 оны А/169 тоот тушаалаар хяналтын бүсийн хугацааг 3 жилээр сунгасан байна.

Монголын төмөр зам

    “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөөний гаалийн хяналтын талбай нь Монгол Улсын гаалийн тухай хууль болон Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05-р сарын 06-ны өдрийн А/154 тоот тушаалаар “Гаалийн хяналтын бүс”-ээр зарлагдаж, 2016 оны оны 05-р сарын 13-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

Болд төмөр ерөө гол

    "Болдтөмөр Ерөө Гол" ХХК нь Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 670 дугаар тушаалаар төмрийн хүдрийг экспортлох зориулалтаар 48000 м2 талбайтай “Болдтөмөр ерөө гол” гаалийн хяналтын бүсийг зарлуулж, Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/70 дугаар тушаалаар 2 жилийн хугацаагаар, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/88 дугаар тушаалаар 3 жилийн хугацаагаар, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/141 дугаар тушаалаар 3 жилийн хугацааг сунган ажиллаж байна.

Дархан имдекс

    “Дархан Импекс” ХХК-нь 2011 онд өөрийн хөрөнгөөр ашиглалтгүй байсан 2.2 км, 3 салаа төмөр замыг сэргээн засварлаж, 100 вагоны ачиж буулгах талбайг шинээр хийж тохижуулан уг зам дээр ВЖ-150-С маркийн 150 тн даацтай статик вагон пүү, вагон лебедка 2Ш, 100 тн-ын даацтай авто пүүг тус тус шинээр ашиглалтад оруулсан. Ингэснээр 200000 тн төмрийн хүдэр буулгах талбай бүхий хоногт 100 вагонд төмрийн хүдэр ачих хүчин чадалтай болсон. Энэ хүчин чадлынхаа 50 хувийг ашиглахад жилдээ доод тал нь 1.0 сая тн төмрийн хүдэр экспортонд ачих боломж бүрдсэн.

ӨРГӨДӨЛ, ГОМДОЛ

#
#