ГААЛИЙН ХЯНАЛТ, БҮРДҮҮЛЭЛТ

ГААЛИЙН ТАТВАР, ТАРИФ

ГААЛИЙН ХОРИО ЦЭЭР

ИЛ ТОД БАЙДАЛ

Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын товч танилцуулга

Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь анх 1963 онд Гадаад хэргийн яамны Гаалийн ерөнхий хорооны шийдвэрээр Сэлэнгэ аймаг дахь гаалийн хорооны харьяа Дархан хот дахь гаалийн салбар нэртэйгээр байгуулагдсан.
Гаалийн ерөнхий хорооны даргын 1963 оны 15 тоот тушаалаар Гомбо овогтой Намсрайжавыг Дархан хот дахь гаалийн салбарт байцаагчаар томилсон бөгөөд тус салбар нь УБТЗ-ын Дархан өртөөний нам олон нийтийн байгууллагын нэг жижиг өрөөнд үйл ажиллагаа явуулж эхэлсэн.
МУГЕГ-ын даргын 1994 оны 300 дугаар тушаалаар гаалийн салбар нь Сэлэнгэ аймаг дахь гаалийн газрын харьяалалаас гарч гаалийн хороо болон зохион байгуулагдсан.
Дархан-Уул аймаг дахь гаалийн хороонд Сэлэнгэ аймгийн гаалийн газрын харьяанд байсан “Хандгайт” дахь салбарыг шилжүүлэн өргөтгөж улмаар ГЕГ-ын даргын 2011 оны 01-р сарын 27-ны №40 тоот тушаалаар Гаалийн газар болгон байгуулсан. Одоо Захиргааны хэсэг, Гаалийн хяналт, бүрдүүлэлтийн алба, Санхүү аж ахуйн алба, Хандгайт дахь гаалийн салбар гэсэн бүтэцтэй, ТТ 21, ТҮ 8 буюу нийт 29 ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.
Дархан-Уул аймаг дахь  гаалийн газар нь 2021 онд 61,8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлж 106,3 %-ийн гүйцэтгэлтэй байна.
Тус газар нь  Дархан-Уул аймгийн нутаг дэвсгэр болон Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийг хамран  гүний гаалийн хяналт, бүрдүүлэлтийн үйл ажиллагааг явуулж байна.
Тус гаалийн газар нь Дархан 1, Дархан 2, Зүүнхараа, Баруунхараа, Салхит, Шарын гол, Хөтөл, Хандгайт, Төмөртэй зэрэг 9 өртөө болон  Дархан суманд Дарханы Төмөрлөгийн үйлдвэр-Дархан, Дархан-Импекс, Ерөө суманд байрлах Хандгайт салбар буюу БТЕГ, Хүдэр суманд байрлах МТЗ зэрэг 4 гаалийн хяналтын бүсүүд, Магнай трейд ХХК, НИК ХХК-ний нефть хадгалах Гаалийн баталгаат агуулах болон олон улсын шуудан илгээмжид гаалийн хяналт, бүрдүүлэлтийг хийдэг.
Импортын бүрдүүлэлт хийж байгаа нийт бараа бүтээгдэхүүний татварын дүнгийн  80 гаруй хувийг нефтийн бүтээгдэхүүн, 20 орчим хувийг хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, бордоо,  химийн болон тэсэлгээний бодис зэрэг бусад бараа эзэлдэг ба экспортын нийт бүрдүүлэлтийн 99 хувийг төмрийн хүдэр болон баяжмал, үлдсэн хувийг малын мах, боловсруулсан арьс шир зэрэг бусад бараа эзэлдэг.
2017 онд Дэлхийн Гаалийн байгууллагын дэвшүүлсэн Цахим гааль, Дэвшилтэт хамтын ажиллагаа зорилтын хүрээнд төсвийн орлогыг бүрдүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллаж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалахад үнэтэй хувь нэмэр оруулсныг үнэлж III байранд шалгарсан тул “МАНЛАЙЛАГЧ ХАМТ ОЛОН “өргөмжлөл.
2018 онд тус гаалийн газрын 55 жилийн ойг  тохиолдуулан Гадаад худалдааг хөнгөвчлөх Гаалийн байгууллагын шинэчлэлийн асуудлууд сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг газар хороодоос анх удаа зохион байгуулсан.
2019 онд Дэвшилтэд технологи – ухаалаг хяналт зорилтын хүрээнд үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг ханган биелүүлж, үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд хувь нэмэр оруулж, төсвийн орлогыг бүрдүүлэхэд идэвхи санаачлагатай ажиллан, “Б” бүсийн гаалийн байгууллагуудаас “ТЭРГҮҮН”  байранд шалгарсан тул “МАНЛАЙЛАГЧ ХАМ ОЛОН” өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнуулсан.
2020 онд Засгийн газрын 2019 оны ‘’Гаалийн талаар авах зарим арга хэмжээний тухай” 47 дугаар тогтоолын дагуу ГЕГ-ын Шуурхай удирдлагын системтэй шууд 24 цаг холбогдох телехяналтын  “Женетик” системыг нэвтрүүлэн ажиллаж байна.
2021 онд Гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд www.Gaali.mn сайтаар иргэн 13 үйлчилгээ, аж ахуй нэгж байгууллага 33 үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон.

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР

2024-05-06 11:12:02