Хандгайт дахь гаалийн салбар

image

"Болдтөмөр Ерөө Гол" ХХК нь Гаалийн ерөнхий газрын даргын 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 670 дугаар тушаалаар төмрийн хүдрийг экспортлох зориулалтаар 48000 м2 талбайтай “Болдтөмөр ерөө гол” гаалийн хяналтын бүсийг зарлуулж, Гаалийн ерөнхий газрын даргын 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн А/70 дугаар тушаалаар 2 жилийн хугацаагаар, Гаалийн ерөнхий газрын даргын 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн А/88 дугаар тушаалаар 3 жилийн хугацаагаар, Гаалийн ерөнхий газрын даргын 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/141 дугаар тушаалаар 3 жилийн хугацааг сунган ажиллаж байна. 
Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны А/249 дугаартай тушаалаар батлагдсан “Зохион байгуулалтын бүтэц, орон тоо”-ны дагуу салбарын эрхлэгч 1, гаалийн бичиг баримт болон хяналт шалгалт хариуцсан 2 гаалийн улсын байцаагч газрын даргын баталсан хуваарийн дагуу 15 хоног тутам томилогдон ажиллаж байна.
Хандгайт салбарт БНХАУ-руу төмрийн хүдрийн экспортод гаалийн хяналт тавьж бүрдүүлэлт хийж байна. ОХУ, БНХАУ-аас импортлогдож байгаа авто бензин, дизель түлш, тэсэлгээний бодист гаалийн байгууллагаас захиалга дуудлагын үйлчилгээгээр гаалийн хяналт шалгалтыг хийж байна.
Хяналтын бүсэд гаалийн хууль тогтоомж, журмыг чанд сахин биелүүлэх, тавигдах шаардлага болон холбогдох стандартыг мөрдөж, гаалийн хяналт бүрдүүлэлтийн үйл ажиллагаа явуулах нөхцөл бололцоог хангах үүднээс Хандгайт өртөөний ачилтын талбайн 2, 3-р зам дээр байрлах GCS-280t загварын статик жинлэлтийн вагон жин, SGS-150t загварынавто жингийн электрон пүүнүүдийн ээлжит засвар үйлчилгээг тогтмол хийж, пүүлэгчийн байрыг тусгайлан өндөрлөсөн тавцан дээр байрлуулж өгсөн нь тээврийн хэрэгслийн тэвшний дотор талыг бүрэн харж болохоос гаднаачааны ерөнхий байдлыг теле камерийн тусламжтайгаар бүрэн хянах нөхцөл боломжийг бүрдүүлсэн.
Гаалийн хяналтын бүсийн журам, MNS5832:2007 стандартын дагуу нийт 9 ширхэг IP камер ашиглаж байна. Zoom-тай камер 1 ширхэг тавьсан ба уг камернь 360 градус эргэх ба тухай бүр харах, хянах зүйлээ аль ч талаас нь татаж томруулж харах боломжтой юм.
Тус камеруудыг шилэн кабелиар Дархан гаалийн газраас хянах боломжтой байсан бол гаалийн байгууллагын шинэчлэлийн хүрээнд PTZ-2 чиглэлийн 6 камерын лицензийг шаардлага хангах серверүүдийн хамт шинэчлэн суурилуулж Гаалийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвтэй Genetec системд холболтыг хийсэн.
Ингэснээр тус гаалийн хяналтын бүсийн талбайг гаалийн байгууллагаас цахимаар бүрэн хянаж, гаалийн шалгалтыг ч телекамераар хийж байгаа нь бизнес эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцэж байна.