МТЗ хяналтын бүс

image

“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Төмөртэй өртөөний гаалийн хяналтын талбай нь Монгол Улсын гаалийн тухай хууль болон Гааль татварын ерөнхий газрын даргын 2016 оны 05-р сарын 06-ны өдрийн А/154 тоот тушаалаар “Гаалийн хяналтын бүс”-ээр зарлагдаж, 2016 оны оны 05-р сарын 13-ны өдрөөс үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.
“Монголын төмөр зам” ТӨХК нь Гаалийн хяналтын байгууллагын журам, MNS 5832:2007 стандартын дагуу 9 ширхэг IP камерийг суурилуулж, 360 градус эргэдэг ZOOM-тэй камер 2 ширхэгийг хяналтын үйл ажиллагаанд зориулж суурилуулсан ба Дархан-Уул аймгийн гаалийн газарт хяналтын бүсийн үйл ажиллаагааг хянах дэлгэцийг суурилуулан хяналт тавьж ажиллаж байна.
Мөн ГУБ-г ажиллах нөхцөлөөр нь хангасан ажлын байр гаргаж бүрдүүлэлт хийх 2 компъютер, талбайг хянах дэлгэц бүхий хяналт тавихад шаардагдах техник тоног төхөөрөмжийг суурилуулж, “Гаалийн хяналтын бүсийн журам”-н  2-р зүйлд заагдсан анхан шатны шаардлагуудыг хангаж байна.
Одоо  ачилтын 27 вагон орж ачих боломжтой 2 замтай бөгөөд бүрэн хүчин чадлаараа ажиллахад жилд 8 сая тонн төмрийн хүдэр ачих боломжтой.
Нэгэн зэрэг 54 вагон ачих хүчин чадалтай болно. Мөн GSC-200 загварын 200 тоннын 2 статик хэмжлийн вагон пүү болон иж бүрдэл компьютер, дохиолол холбоо, радио станциар холбогдсон пүүний байртай ажиллаж байна.