Дархан импекс ХХК

image

“Дархан Импекс” ХХК-нь 2011 онд өөрийн хөрөнгөөр ашиглалтгүй байсан 2.2 км, 3 салаа төмөр замыг сэргээн засварлаж, 100 вагоны ачиж буулгах талбайг шинээр хийж тохижуулан уг зам дээр ВЖ-150-С маркийн 150 тн даацтай статик вагон пүү, вагон лебедка 2Ш, 100 тн-ын даацтай авто пүүг тус тус шинээр ашиглалтад оруулсан. Ингэснээр 200000 тн төмрийн хүдэр буулгах талбай бүхий хоногт 100 вагонд төмрийн хүдэр ачих хүчин чадалтай болсон. Энэ хүчин чадлынхаа 50 хувийг ашиглахад жилдээ доод тал нь 1.0 сая тн төмрийн хүдэр экспортонд ачих боломж бүрдсэн.
Гаалийн Ерөнхий газрын даргын 2013 оны 10-р сарын 07-ны өдрийн А/205 тоот тушаалаар төмрийн хүдэр ачиж, буулгах зориулалт бухий “Дархан Импекс/313011/ гаалийн хяналтын бүсийн зөвшөөрлийн дагуу үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Гаалийн ерөнхий газрын даргын 2014 оны А/211, 2015 оны А/88, 2017 оны А/163, 2020 оны А/63 тус тус тушаалуудаар хугацаа сунгагдан төмрийн хүдэр болон баяжмалын ачилт, буулгалтыг хийж байна.
“Дархан Импекс” ХХК нь нийт 6,1 га үйлдвэрлэлийн зориулалттай газар, оффисын барилга, 2.2 км төмөр зам, хашаа, харуул хамгаалалтын байртай төвлөрсөн дулаан, цэвэр бохир ус, цахилгааны шугамд холбогдсон Дархан-Уул аймгийн үйлдвэрийн бүсэд үйл ажиллагаа явуулдаг. Гаалийн хяналтын бүсийн стандарт, шаардлагыг хангасан Канад улсад үйлдвэрлэсэн ВЖ-150С маркгийн электрон статик 150 тоннын даацтай вагон пүү нь тээврийн хэрэгслийг жин дээр зогсож байгаад аяааг нэмэх буюу хасаж заагдсан хэмжээний ачилтыг хийдэг. Уг пүүн дээр өдөрт 100-аас дээш вагон пүүлэх боломжтой юм. Талбайд ачилтын 3 замтай бөгөөд 1-р зам нь 25 вагон, 2-р зам 10 вагон, 3-р зам 21 вагоны ачилт хийх багтаамжтай.
Хяналтын бүсэд гаалийн улсын байцаагчийн байрлах өрөөг тохижуулж, гаалийн хяналт шалгалт хийх боломжийг бүрдүүлсэн. Төмрийн хүдэр болон баяжмалд хяналт тавих гаалийн зорилгоор ашиглах 7 камерийг суурилуулж, Гаалийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын төвтэй Genetec системд холболтыг хийснээр цахимаар гаалийн хяналтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн.