Цаг үеийн мэдээ

  • НИЙТ БАГШ, СУРАГЧИД ТА БҮХЭНДЭЭ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН МЭНД ДЭВШҮҮЛЖ СУРЛАГЫН АМЖИЛТ ХҮСЬЕ

    Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар нь жил бүрийн хичээлийн шинэ жилээр эрдэм номын их аянд суралцаж буй хүүхдүүддээ иж бүрэн хичээлийн хэрэгслийг бэлэглэдэг уламжлалтай.
    Энэ жил 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн баярыг угтан тус гаалийн газрын гаалийн улсын байцаагч, үйлчилгээний ажилтан, тэтгэвэрт гарсан ахмад гаальчин, групт гарсан албан хаагчдынхаа нэгдүгээр ангид орж буй бяцхан дүү нартаа гарын бэлэг болох иж бүрэн хичээлийн хэрэгслийг бэлэглэлээ.


    2021-09-01 18:34:12 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР

    2021.06.05-ний өдөр Сангийн сайд Б.Жавхлан Дархан-Уул аймгийн нягтлан бодох бүртгэл, санхүү, гаалийн ажилтан албан хаагчдадтай уулзалт хийн тус аймагт ажиллалаа. Уулзалтанд ГЕГ-ын дарга Б.Асралт, ГХШГ-ын дарга П.Баттөр, ТОГ-ын дарга Я.Эрдэнэчимэг нар оролцлоо.ГЕГ-ын дарга Б.Асралт гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын 3 албан хаагчийг "Гаалийн албаны тэргүүний ажилтан" тэмдэгээр шагнаж урамшуулан Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын үйл ажиллагаатай танилцав.


    2021-06-25 19:14:49 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    “Гааль бизнесийн түншлэл-2020” уулзалтыг зохион байгууллаа

    Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас байгууллагын шинэчлэл, гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сургалт мэдээллээр хангах, санал хүсэлтийг авах зорилгоор “Гааль бизнесийн түншлэл-2020” уулзалтыг  11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.


    2020-11-09 19:13:38 ДЭЛГЭРЭНГҮЙ...

    Онол практикийн бага хурал

    Монгол Улсад шинэ үеийн Гаалийн байгууллага үүсч хөгжсөний 107 жилийн ойг тохиолдуулан Дархан дахь гаалийн газраас санаачлан Аймгийн ЗДТГ-ын Хууль эрх зүйн Хэлтэс, Дархан-Уул аймаг дахь Тагнуулын Хэлтэс, Цагдаагийн газартай хамтран “ХАР ТАМХИ, МАНСУУРУУЛАХ ЭМ, СЭТГЭЦЭД НӨЛӨӨТ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ТУЛГАМДСАН ЗАРИМ АСУУДЛУУДЫГ ШИЙДВЭРЛЭХ АРГА ЗАМ” сэдвээр онол практикийн бага хурлыг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ЗДТГ-ын хурлын танхимд аймгийн эрдэмтэд, судлаач, их дээд сургуулийн багш, төрийн ба төрийн бус байгууллагын мэргэжилтнүүд болон сонирхогч нарын дунд нээлттэй зохион байгууллаа. 


    2019-10-26 19:11:47 ДЭЛГЭРЭНГҮЙ...
    1
    2