ГААЛЬ БИЗНЕСИЙН ХАМТАРСАН УУЛЗАЛТ

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын  2018 оны  үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд “ГААЛЬ БИЗНЕС” хамтарсан уулзалтыг 2018  оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт зохион байгуулав. Дархан-Уул аймгийн МХГ-ын экспорт, импорт, хилийн хорио цээрийн хяналтын хэлтсийн удирдлага, Улсын байцаагч нар, МҮХАҮТ-ын Дархан дахь салбарын  ахлах мэргэжилтэн Арбитрын нарийн бичгийн дарга нар, УБТЗ-ын Дархан дахь салбарын Өртөөний дарга, орлогч дарга болон  гадаад худалдаа эрхлэгч 32 байгууллагын төлөөлөл оролцон өргөн хүрээтэй уулзалт боллоо.
Уулзалтанд оролцогчдод дараахь мэдээллийг хүргэсэн.  Үүнд:
- ГХБА-ны дарга Б.Ганбат гаалийн хяналт бүрдүүлэлтийн талаар
- ГУАБ Д.Даваасүрэн Гаалийн татварын чөлөөлөлтийн талаар
- ГУБ Б.Золзаяа гаалийн тариф, татвар болон 2017 оны татварын орлого зэрэг мэдээлэл
- МҮХАҮТ-ын Дархан салбарын   мэргэжилтэн А.Сарангэрэл Танхимаас бизнес эрхлэгчдэд үзүүлж буй ажил үйлчилгээний талаар товч мэдээлэл
- МҮХАҮТ-ын Дархан салбарын Арбитрын нарийн бичгийн дарга Б.Ганзориг арбитрын талаар тус тус товч мэдээлэл хийсэн.
Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас хууль тогтоомжийн хүрээнд 5 төрлийн  гарын авлага  бэлтгэн уулзалтанд оролцогчдод өглөө . Мөн шийдвэрлэх шаардлагатай асуудлууд, гаалийн үйлчилгээг авахад гарч буй хүндрэлүүд, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулж, гадаад худалдааг хөнгөвчлөхөд шаардлагатай байгаа асуудлуудыг ярилцаж, дараагийн уулзалтаар үүний дагуу хийгдсэн ажлуудыг дүгнэж мэдээлэл өгөхөөр боллоо. Уулзалтаар тус гаалийн байгууллагаас өгөхөөр зорьсон мэдээллүүдийг бүрэн өгч, уулзалтаас гарсан санал хүсэлтийг хэрхэн хэрэгжүүлснээ мэдээлж байхаар тогтсон нь оролцогчдоос талархал хүлээсэн.

2018-04-02 14:09:24 >>Буцах