“Өглөөний зочин” уулзалт

image

2018.04.06-нд Дархан-Уул аймгийн МҮХАҮТ-ын 20 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан “Өглөөний зочин” –ний цаг уулзалтанд Дархан-Уул аймаг дахь гаалийн газар, Татварын хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтэс, Стандартчилал хэмжил зүйн хэлтэс зэрэг 4 байгууллагаас зочноор уригдан, мөн ААН, байгууллагын төлөөлөл, бизнес эрхлэгчид оролцсон.
Энэхүү уулзалтаар тус гаалийн газраасхэрэгжүүлж байгаа шинэлэг ажлууд болон цаашид гадаад худалдааг хөнгөвчлөхөөр төлөвлөөд байгаа ажлуудыг “Цахим гааль” сэдвийн хүрээнд дэлгэрүүлэн мэдээлэл хийсэн.Үүнд:
- Захиргаа, дотоод ажлын системийн цахимжуулалт:
Гаалийн байгууллагын захиргаа, дотоод ажлын системийн цахимжуулалтанд үйл ажиллагааны төлөвлөгөө, тайлан, үр дүнгийн гэрээ, шалгуур үзүүлэлт болон бичиг хэргийн программ хөтлөлтийн цахимжуулалт хийгдсэн байдал, эндээс гарсан үр дүнг танилцуулав.

- Цаасгүй бүрдүүлэлт:
Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын гаалийн хяналт бүрдүүлэлт хийгддэг терминалуудын танилцуулга болон нэг ГУБ-д ногдох ажлын ачааллыг өмнөх оны мэдээнд тулгуурлан судалгаа гаргаж танилцуулсан. Мөн гаалийн хяналт бүрдүүлэлтийн нийт экспортын гаалийн бүрдүүлэлтийн 94%-ийг эзэлж байгаа төмрийн хүдрийн цаасгүй бүрдүүлэлт, түүний давуу талуудыг танилцуулж цаашид импортын гаалийн бүрдүүлэлтийг цаасгүй бүрдүүлэлтэнд шилжүүлэхээр хийгдэх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл өгсөн. Энэ нь бусад төрийн байгууллагуудаас илүү цахимжиж гаалийн хяналтыг хялбаршуулан цаг хугацааны болон эдийн засгийн хувьд хэмнэлт үүсгэх боломжийг бүрдүүлсэн.

- E-Payment
буюу татвар цахимаар төлөх систем:
Гаалийн байгууллагаас ногдуулалт үүсгэгддэг татварын төрлүүд болон хөнгөлөлт, чөлөөлөлтөнд хамрагдаж байгаа барааны талаарх эрх зүйн үндэслэлийг танилцуулж эндээс үүссэн татварыг төлөхдөө хийгддэг байсан олон үе шаттай ажиллагааг хөнгөвчилж,  7 оронтой бар кодийн дагуу банкинд, эсхүл гэрээсээ, гар утаснаасаа интернэт банк ашиглан төлөлт хийснээр гаалийн байгууллагын КАЙС системд автоматаар татвар төлсөн төлөвт шилжин дараагийн шатны гаалийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллах боомжийг ханган, гадаад худалдаа эрхлэгчдийг цаг хугацааг хэмнэж, үр ашигтай, тэргүүлэх ажил болон хэрэгжиж байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулгыг хийлээ.

2018-04-10 12:21:20 >>Буцах