Сэлэнгэ-Дархан дахь Гаалийн Газрын хамтарсан уулзалт, “Эрүүл агаар – Эрч хүч” явган аялал

image

2018 оны 05 дүгээр сарын 05-нд Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас Сэлэнгэ дэх гаалийн газрын хамт олонтой “Гааль хамтын ажиллагаа” нөхөрсөг уулзалтыг зохион байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор, харилцан мэдээлэл солилцох, ажлын туршлага судлах, гаалийн хилээр нэвтрэх бараа, тээврийн хэрэгслийн гаалийн хяналт, ачааны манифестын хяналтыг сайжруулах зорилгоор Сэлэнгэ аймаг дахь гаалийн газартай хамтарсан уулзалт, ярилцлага хийлээ.
Мөн энэ өдөр ажилтнуудын чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэх, нийтийн биеийн тамираар хичээллэх нөхцлийг бүрдүүлэх, хөдөлгөөний дутагдлыг арилгах зорилгоор нийт ажилчдын дунд 10 км- ийн явган алхалт, спорт тэмцээнүүдийг аялалын үеэр зохион байгуулав.

2018-05-08 10:49:37 >>Буцах