“ГААЛЬ-БИЗНЕС” УУУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын  2019 оны  үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан ажлын хүрээнд “ГААЛЬ БИЗНЕС” хамтарсан уулзалтыг 2019  оны 03 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулав. Уулзалтанд УБТЗ-ын Дархан дахь салбарын Өртөөний ачаа тээвэр хариуцсан дарга болон  гадаад худалдаа эрхлэгч 21 байгууллагын төлөөлөл оролцсон.
Уулзалтанд оролцогчдод дараах мэдээллийг хүргэсэн.  
Үүнд:
- “Тус газрын 2018 онд хийсэн ажлын танилцуулга” -дотоод ажил , тайлан төлөвлөгөө хариуцсан гаалийн улсын ахлах байцаагч  Д.Даваасүрэн 
- “Гаалийн бүрдүүлэлт, гаалийн хяналт шалгалт түүний онцлог”- гаалийн улсын байцаагч Б.Гэрэлмаа 
- “Зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлага” хэрэг бүртгэгч, гаалийн улсын байцаагч Т.Энх-Амгалан Гаалийн улсын байцаагч Я.Оюундэлгэр хууль тогтоомжийн хүрээнд 5 төрлийн  гарын авлага  бэлтгэн уулзалтанд оролцогчдод тарааж өгөв. 
Уулзалтаар  шийдвэрлэх тулгамдсан асуудлууд, гаалийн үйлчилгээг авахад гарч буй хүндрэлүүд, мэргэжлийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зэргээр гадаад худалдааг хөнгөвчлөхөд шаардлагатай асуудлуудыг ярилцаж, дараагийн уулзалтаар дээрх асуудлуудыг шийдвэрлэсэн байдлыг танилцуулан мэдээлэл өгөхөөр боллоо. 
Төгсгөлд нь уулзалтын үеэр хийсэн мэдээллээ бататгахын тулд гаалийн хууль тогтоомж, дүрэм журмаар хийсэн мэдээллээсээ, мөн түүхийн болон хөгжилтэй асуултуудаар бэлтгэсэн АХА тэмцээнийг 15 оролцогчдын дунд явуулан шалгарсан 2 хүнд тус гаалийн газрын 55 жилийн ойн дурсамж бүхий зурагт альбом, тэмдэглэлийн дэвтрийг дурсгав.

2019-03-22 12:19:04 >>Буцах