“Гааль бизнесийн түншлэл-2020” уулзалтыг зохион байгууллаа

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газраас байгууллагын шинэчлэл, гадаад худалдааг хөнгөвчлөх үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, сургалт мэдээллээр хангах, санал хүсэлтийг авах зорилгоор “Гааль бизнесийн түншлэл-2020” уулзалтыг  11 дүгээр сарын 06-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтанд тус гаалийн газрын удирдлага, албан хаагч нар, МҮХАҮТ, Стандарт, хэмжилзүйн хэлтсийн 2 ажилтан болон гадаад худалдаа эрхлэгч байгууллагын 26 төлөөлөл оролцсон.
Уулзалтаар гаалийн байгууллагаасхудалдааг хөнгөвчлөх зорилгоор хэрэгжүүлж буй гаалийн шинэчлэлийн бүтээн байгуулалтын ажлууд, интернэт бүрдүүлэлт болон хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, олон улсын хэмжээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээнүүд, Ази номхон далайн бүс нутгийн худалдааны хэлэлцээрийн дагуу хэрэгжих татварын хөнгөлөлтийн талаарх мэдээллүүдийг бэлтгэн хүргэсэн.
Мөн “Стандартчилал, техникийн зохицуулалт,  тохирлын үнэлгээний  итгэмжлэлийн тухай“ Монгол Улсын хуулийн танилцуулга (Шинэчилсэн найруулга), Европын Холбоо руу барааг татварын хөнгөлттэй экспортолж буй GSP+систем, энэ системд хамрагдахад хэрэгжиж буй гарал үүслийг мэдүүлэх REX цахим бүртгэлийн систем, түүний хэрэгжилтийн талаар  Монгол улсын экспортын мэдээлэл (17.06.2020-ны байдлаар), экспертизийн үйлчилгээ, гарал үүслийн гэрчилгээг олгоход баримталж буй дүрэм зэрэг сэдвийн хүрээнд сургалт мэдээллийг МҮХАҮТ-ын Дархан дахь салбарын  эксперт А.Сарандэлгэр, Стандарт, хэмжилзүйн хэлтсийн баталгаажуулалтын албаны ахлах мэргэжилтэн, шинжээч Б.Баярбаатар нар хийлээ.

2020-11-09 16:02:32 >>Буцах