ГЕГ-ЫН ДЭРГЭДЭХ ЭРЭЛЧ НОХОЙ СУРГАЛТЫН ТӨВӨӨС СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

image

Тус төвийг  1992 оны 10 дугаар сарын 22-ны өдөр  Гаалийн Ерөнхий Газрын даргын 170 дугаар тушаалаар байгуулсан түүхтэй.
Зорилго: Хар тамхи, мансууруулах, тэсэрч дэлбэрэх бодис болон улсын хилээр нэвтрүүлэхийг хориглосон , хязгаарласан бараа бүтээгдэхүүнийг олж ирүүлэхэд гол чиглэлээ болгон ажиллаж байна.
Гаалийн хяналтанд эрэлч нохойг Улс хоорондын шуудан илгээмж, автозам, төмөр зам, агаарын тээвэр, чингэлэгийн хяналт шалгалтанд ашиглаж байна.
Хамтын ажиллагаа: Тус төв дотоодын хууль хүчний 8 байгууллагатай,  гадаад хамтын ажиллагааны хүрээнд ОХУ, Казакстан, Азарбайжан, Япон зэрэг улстай хамтран сургалт зохион байгууллах, сургалтын орчин, сургалтын хөтөлбөрийг олон улсын албаны эрэлч нохойн сургалтын стандартад нийцүүлэх, хар тамхи, мансууруулах бодис илрүүлэх чиглэлээр хамтран ажиллаж байна.
 2016 оноос БНСУ-ын Эрэлч нохойн сургалтын төвтэй хамтран туршлага судлах, албаны эрэлч нохойн сургалтын болон нохойн үржлийн талаар мэдээлэл солилцох зэрэг асуудлаар хамтран ажиллаж эхэллээ.
 
ГЕГ-ын дэргэдэх эрэлч нохой сургалтын төвийн дарга, гаалийн имгэмжит зөвлөх Б.Наранбадрах 2022 оны 07 дугаар сарын 19-ны өдөр тус газарт сургалт зохион байгуулсан.
  Сургалтаар гаалийн байгууллагын хяналтыг хэрэгжүүлэх арга хэрэгслийн нэг болох эрэлч нохой албаны боловсон хүчин болон эрэлч нохдыг бэлтгэх, түүхэн хөгжил, Монгол Улсын хилийг тойрон байрлаж албан үүргээ амжилттай биелүүлэн ажиллаж байгаа талаар, албанд ажиллах нохдыг сонгох, сургаж бэлтгэх, үржүүлэх, зөв зохистой ашиглах зэрэг нь шинжлэх ухааны болон судалгаа шинжилгээнд тулгуурлан хийгддэг онцлог ажлуудын талаар болон гаалийн хяналтанд эрсдэл тооцон ажиллах, гаалийн хяналтыг хэрэгжүүлэн, гаалийн улсын байцаагч албан үүргээ гүйцэтгэх үедээ албаны нохойг ашиглах талаар зөвлөгөө чиглэл өгч, хамтран ажиллаж, харилцан мэдээлэл солилцохоор болсон.
Албаны эрэлч нохойн илрүүлсэн онцлог зөрчлүүдээс:
Буянт-Ухаа дахь гаалийн газрын Эрэлч нохой хариуцсан ГУБ мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоосон. 2016 он
2016 онд зорчигчийн ачаанд албаны эрэлч нохойг ашиглан гаалийн хяналт, шалгалтыг хийж гүйцэтгэхэд мансууруулах бодисыг тус бүр 33-р грамм илэрсэн.
2016 онд микроавтобуснаас мансууруулах бодис 0,55гр болон түүнийг татаж хэрэглэхэд ашиглагддаг гаанс, бортог зэргийг албаны эрэлч нохойгоор илрүүлэн гэмт үйлдлийг таслан зогсоосон
2017 онд Буянт-Ухаа дахь гаалийн газрын Эрэлч нохой хариуцсан ГУБ тус гаалийн газрын зөрчилтэй тэмцэх алба, эрүүгийн цагдаагийн газартай хамтран 2 удаагийн мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг таслан зогсоож, хойшлуулашгүй ажиллагаа явуулсан.
2017 оны 9 дүгээр 03-ны өдөр Буянт-Ухаа дахь гаалийн газрын Эрэлч нохой хариуцсан гаалийн улсын байцаагч өөрийн Зик дуудлагатай эрэлч нохойн хамт ур чадвар гарган Швейцарь улсаас ирсэн Монгол улсын иргэн 6 гр мансууруулах бодисыг болон 30 гр мансууруулах бодисын ургамалыг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг газар дээр нь таслан зогсоож холбогдох хууль хяналтын байгууллагуудад хүлээлгэн өгсөн.
2019 онд Улаанбаатар хот дахь гаалийн газарт АНУ-аас илгээсэн карго ачаа чингэлэгнээс 49000 сум олж илрүүлсэн.
2020 онд УБГГ аас Улаанбаатар Импекс гаалийн хяналтын талбай дээр Австрали улсаас илгээсэн түүвэр ачаанаас үл мэдэгдэх өвсөрхөг бодисийг албаны эрэлч нохой илрүүлснийг УБГГ-ын ГЗТХБА-ны ГУБ Пүрэвдорж Монгол улсын шүүхийн шинжилгээний хүрээлэнд магадлан шинжилгээ хийлгэхээр явуулж, хариу нь 1971 оны НҮБ-ийн конвенцийн жагсаалтад орсон ДЕЛЬТА-9 буюу ТЕТРАГИДРОКАННАБИНОЛ хэмээх сэтгэцэд нөлөөт бодис 40 грам болохыг баталгаажуулж холблгдох газарт нь шилжүүлсэн гэх зөрчил илрүүлэн ажилласан.
2021 оны 08-р сарын 09-ны өдөр илрүүлсэн 1.1 сая долларын үнэ бүхий 973.4 грамм  хар тамхи юм. Монгол улсад сүүлийн 10 жилд ийм хэмжээтэй хар тамхи илэрч байгаагүй юм.
Албаны эрэлч нохой үр дүн, тоо хэмжээ
Сүүлийн 6-н жилийн байдлаар Гаалийн албаны эрэлч нохойн 422,248,000 төгрөгийн захиргааны 507 зөрчил, эрүүгийн шинжтэй 55 хэрэг илрүүлсэн. Сүүлийн 6 жилийн хугацаанд дунджаар захиргааны зөрчил 15 хувиар өсч, эрүүгийн хэрэг 3 дахин өссөн үзүүлттэй байна.