Цаг үеийн мэдээ

ДАРХАН-УУЛ АЙМАГ ДАХЬ ГААЛИЙН ГАЗАР

image

2021.06.05-ний өдөр Сангийн сайд Б.Жавхлан Дархан-Уул аймгийн нягтлан бодох бүртгэл, санхүү, гаалийн ажилтан албан хаагчдадтай уулзалт хийн тус аймагт ажиллалаа. Уулзалтанд ГЕГ-ын дарга Б.Асралт, ГХШГ-ын дарга П.Баттөр, ТОГ-ын дарга Я.Эрдэнэчимэг нар оролцлоо.ГЕГ-ын дарга Б.Асралт гаалийн байгууллагын үйл ажиллагаа, гаалийн шинэчлэлийн талаар мэдээлэл хийж, Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын 3 албан хаагчийг "Гаалийн албаны тэргүүний ажилтан" тэмдэгээр шагнаж урамшуулан Дархан-Уул аймаг дахь гаалийн газрын үйл ажиллагаатай танилцав.