Сургалт

image

Дархан-Уул аймаг дахь Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтарсан сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдөр тус газрын сургалтын танхим зохион байгуулсан. 
Сургалтыг нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжид орсон нэмэлт, өөрчлөлтүүдийн талаар мэдээлэл хийв. Тэтгэврийн байцаагч Э.Болормаа, Орлого шимтгэлийн тасгийн байцаагч Г.Алдармаа, Хуулийн зөвлөх, сургалт сурталчилгаа хариуцсан мэргэжилтэн Г.Мөнхгэрэл нар сургалтыг удирдан явуулсан байна.

2018-12-10 14:20:12 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь Мэргэжлийн хяналтын газраас 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Газрын тосны бүтээгдэхүүн импорлогч Аж ахуй нэгж байгууллагуудад зориулсан сургалтыг зохион байгуулсан.

2018-05-18 17:06:34 Дэлгэрэнгүй

image

2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр албан хүсэлтийн дагуу Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн мөрдөгч, Цагдаагийн ахлах дэслэгч Б.Даваадорж мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус эргэлт, өнөөгийн гадаад дотоод нөхцөл байдал, шинээр гарч буй сэтгэцэд нөлөөлөх бодисууд, тэдгээрийг таньж илрүүлэх, үзлэг шалгалт хийхэд анхаарах асуудлуудаар мэдээлэл, сургалт хийлээ. 

2018-05-18 17:02:31 Дэлгэрэнгүй

image

Гаалийн байгууллагын 2018 оны “Жендэрын эрх тэгш байдлыг хангах” чиглэлээр хийх ажлын төлөвлөгөөний дагуу Хүний Эрхийн Үндэсний комиссын Дархан-Уул аймаг дахь салбарт хүсэлт гаргасны дагуу тус салбарын мэргэжилтэн Э.Болормаа 05-р сарын 16-ны өдөр “Жендэр ба хүний эрх” сэдвийн хүрээнд нийт ажилчдад сургалтыг хийлээ.

2018-05-18 16:59:02 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газар, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар хамтран гамшгаас хамгаалах болон галын аюулгүй байдлын тухай хуулиудын холбогдох заалтуудын талаар,  гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний хэрэгжилтийн талаар, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхэд анхаарах зүйлс,  аюулт үзэгдэл, техникийн холбогдолтой ослын үед ажиллах ажилтан, ажиллагсдын бэлтгэл, бэлэн байдал сонор сэрэмжийг дээшлүүлэх, техникийн холбогдолтой ослын үед ажилтан, албан хаагчдыг аюулгүй орчинд нүүлгэн шилжүүлж

2018-04-16 14:55:22 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газарт  ЗӨРЧИЛ ШАЛГАН ШИЙДВЭРЛЭХ АЖИЛЛАГААНД ТАВИХ  ПРОКУРОРЫН ХЯНАЛТЫН АРГАЧИЛСАН  ЗААВАР” шинэчлэгдэн гарсантай холбогдуулан Дархан-Уул аймгийн Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Г.Яндаг ажлын байрны сургалтыг 2018 оны 02 дугаар сарын 07-ны өглөө 09:00 цагт зохион байгуулсан. Сургалтанд тус газрын нийт 14 ГУБ хамрагдсан.

2018-02-08 10:16:16 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх, шинээр батлагдан хэрэгжиж буй хуулиудыг сурталчлах, гэмт хэргийн гаралтыг бууруулах зорилгоор “Иргэн таны төлөө” 45 хоногийн аяны хүрээнд ажлын хэсгээс Дархан-уул аймаг дахь гаалийн газрын сургалтын танхимд 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 08:30 -11:00 цагийн хооронд сургалтыг зохион байгуулсан.

2017-11-17 16:35:48 Дэлгэрэнгүй

image

Шинэ үеийн гаалийн байгууллага үүсч хөгжсөний 105 жилийн ойн баярыг угтан тус гаалийн газраас 2017.09.18-2017.10.18-ний хугацаанд зохион байгуулсан 1 сарын аяны хүрээнд батлагдсан төлөвлөгөөний дагуу  нийт ажилтан, албан хаагч нарт ШУТИС-ын багш н.Каламхас “Байгууллагын ёс зүй” сэдвээр сургалтыг 2017.10.16-нд зохион байгууллаа.

2017-10-18 14:20:28 Дэлгэрэнгүй

image

Дархан-Уул аймаг дахь гаалийн газар нь Зөрчлийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай  хууль 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж, тухайн  хуулиудын заалтуудыг зөв хэрэглэх, түүнийг хэрэгжүүлэхэд  анхаарах асуудлын талаар ГУБ нарт мэдээлэл өгөх зорилгоор сургалт зохион байгуулсан.

2017-10-12 12:24:10 Дэлгэрэнгүй

image

ОХУ-ын Эрхүү хотод 2017 оны 09 дүгээр сарын 04-нөөс 08-ний өдрүүдэд Монгол Улсын Гаалийн ерөнхий газрын Гаалийн зөрчилтэй тэмцэх, хэрэг бүртгэх газар, ОХУ-ын Холбооны гаалийн албаны Сибирийн бүсийн Контрбандтай тэмцэх газар, Монгол Улстай хил залгаа боомтын гаалийн газар, хороодын дарга, удирдлагууд 2018-2019 оны хамтын ажиллагааны төлөвлөгөөнд тусгагдсан хил дамнасан галт зэвсэг, хар тамхи, мансууруулах бодис, эм, эмнэлгийн хэрэгсэл, автомашин, ховордсон амьтан ургамлын хууль бус худалдаа, худалдааны луйврын эсрэг хамтран ажиллах, харилцан мэдээлэл солилцох зэрэг ажлыг хэрэгжүүлэхээр тохиролцов.

2017-09-29 17:03:19 Дэлгэрэнгүй