Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд сургалт зохион байгууллаа

image

Дархан-Уул аймаг дахь Гаалийн газрын зуучлагч 3 байгууллагын 4 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд 2020 оны 06 дугаар сарын 3-ны өдөр, Хандгайт салбарт 2 зуучлагч байгууллагын 3 гаалийн бүртгэгдсэн мэргэжилтэнд  2020 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ГУБ Я.Оюундэлгэр сургалт зохион байгуулсан. 
Сургалтаар гаалийн зуучлагч байгууллагын гаалийн харилцаанд оролцох эрх зүйн үндэслэлийн талаар гаалийн хууль болон гаалийн зуучлагчийн үйл ажиллагаанд тавих хяналтын журмаас, гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний сахилга бат, ёс зүйг хангуулан ажиллах талаар мэдээлэл өгсөн. Үүнд, гаалийн зуучлагч аж ахуйн нэгж нь гаалийн бүртгэгдсэн мэргэжилтнүүдийг өөрийн лого бүхий нэг загварын ажлын хувцас, таних тэмдэг, бичиг баримт хадгалах найдвартай сейф, гаалийн автоматжуулсан системийн шаардлага хангасан хүчин чадал бүхий компьютер, техник хэрэгсэлээр хангах. Гаалийн бүртгэгдсэн мэргэжилтний шилжилт хөдөлгөөнийг Гаалийн удирдах төв байгууллагын тухайн асуудал хариуцсан нэгжид албан бичгээр мэдэгдэж, бүртгүүлэх талаарх зөвлөгөөг өглөө.

2020-06-04 10:45:11 >>Буцах